|
ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ
1.Анхааруулга:
1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
2. Үнийн саналыг https //procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар эсвэл цаасаар илгээж болно.
3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
1. Хуулийн этгээд байх
2. НОМИН Холдинг ХХК-ний салбаруудаас хаягдал цаасан хайрцаг цуглуулан авах, гэрээний төлбөрт суутгах боломтжтойг илэрхийлсэн албан бичиг ирүүлэх
3. Хаягдал цаасыг худалдан авах үнийн санал ирүүлэх.
4. Тендерийн цар хүрээтэй дүйцэхүйц ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээ, гэрээ дүгнэлтийн хуулбар хувийг хавсарган ирүүлнэ.
3. Тендерийн ажлын даалгаврыг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
2. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
3. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
|