|
ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ
1. Сонгон шалгаруулалтын үндсэн нөхцөл: Та НОМИН Реалтор ХХК ийн сонгосон байршилд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьж урт хугацааны түрээсийн гэрээ байгуулан байнгын тогтвортой орлоготой болох боломжтой.
2. Сонгон шалгаруулалтын агуулга: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд НОМИН Реалтор ХХК өөрийн эзэмшлийн газартай. Гүйцэтгэгч тус байршилд НОМИН Реалтор ХХК ийн боловсруулсан зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэж обьектыг түлхүүр гардуулах нөхцлөөр бүрэн барьж дуусгана. Газрыг НОМИН Реалтор ХХК Гүйцэтгэгч компанид шилжүүлнэ. Тус обьект нь Гүйцэтгэгч компанийн өмч болох бөгөөд НОМИН Реалтор ХХК 25 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулна.
3. Санхүүжилтийн эх үүсвэр нь: Гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барих.
4. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
5. Үнийн саналыг https https://erp15.nomin.mn/mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар эсвэл цаасаар илгээж болно.
6. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
7. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
8. Тендер сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд Нэгдүгээр үе шатанд оролцогч этгээдүүдийг үнийн саналаар өрсөлдүүлж, чадавх хангасан оролцогчид руу дараагийн үе шатанд хандана.
|