ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ.
3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
1. Хуулийн этгээд байх
2. Барилгын 6.3 Тусгай Зөвшөөрөлтэй байх
3. Үндсэн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана. ТШӨХ-с харах
4. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
5. Хөдөлмөр аюулгүй байдал, багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
6. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна:
Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлын даатгал
Ажилчдын гэнэтийн ослын даатгал
7. Гүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардлыг үнийн саналд тусгасан байх
8. ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү
9. Тендерийн ажлын даалгавар, зураг ба тоо хэмжээ, зэргийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
10. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
11. Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.
|