ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ.
3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
1. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
2. Хуулийн этгээд байх
3. Татварын өр төлбөргүй байх
4. Шүүхийн маргаантай асуудалгүй байх
5. Барилгын Б.А-2.1 тусгай зөвшөөрөлтэй байх
6. Ижил төстэй ажил сүүлийн 2 жил гүйцэтгэсэн жагсаалт ирүүлэх ба ажил хүлээлцсэн акт болон бусад нотлох баримтаар баталгаажсан байна. Тухайн ажил хүлээлцсэн акт болон нотлох баримтуудыг үндэслэн, үнэлгээг хийнэ. Гэрээ ирүүлэх бол гэрээний үнийн дүнг нууцалж болно. Үүнд:
7. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
8. Ажлыг гэрээ хийснээс хойш хуанлийн 45 хоногт багтаан гүйцэтгэх.
9. Барилгын инженер-1, ХАБЭА ажилтан-1 болон угсралтын туслах ажилчидтай байх. Эдгээр ажилчид нь үндсэн ажилчид байх шаардлагатай.
10. Хөдөлмөр аюулгүй байдал, багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
11. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна:
Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлын даатгал
Ажилчдын гэнэтийн ослын даатгал
12. Гүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардлыг үнийн саналд тусгасан байх
13. ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү
14. Тендерийн ажлын даалгавар, зураг ба тоо хэмжээ, зэргийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
|