ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана. 2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ. 3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно. 4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба нийт гэрээний үнийн дүнгийн 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. 2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) 1. Хуулийн этгээд байх 2. Санал болгож буй барааны үйлдвэрлэгчийн нэр, стандартыг тодорхой ирүүлэх. Үүнд: Тохирлын гэрчилгээ, Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, Барааны гарал үүслийн гэрчилгээ, Барааны техникийн үзүүлэлт /Техникийн шаардлагын дагуу/ 3. Бараа нийлүүлэх хуваарь ирүүлэх: /Хавсралт №2/ 4. Заавал тусгах төлбөрийн нөхцөл: Нийт гэрээний үнийн дүнгийн 5% /хувь/-д нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. 5. Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно. 6. Төслийн талбайд тээвэрлэх болон буулгалттай бол давуу тал болно. Үнийн саналыг үндсэн үнээс тусад нь ирүүлэх 7. Чанарын баталгаат хугацаа: Чанарын баталгаажуулалт хийх хүртэл байна. 8. ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. 9. Тендерийн ажлын даалгавар ба тоо хэмжээ, стандартыг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. 10. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү. 11. Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.
|