ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1.Анхааруулга: 1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдийг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна. 2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана. 3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно. 4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 2. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) Ø Захиалагч талаас хавсаргасан техникийн үзүүлэлтэнд нийцэх эсэхийг заавал бичиж ирүүлэх Ø Хүлээн авах байршилд хүргэж өгөх Ø Давуу талаа тусгаж ирүүлэх 2. Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд: Ø Хуулийн этгээд байх, НӨАТ төлөгч байх Ø Бараа нийлүүлэх хуваарь ирүүлэх: /Хавсралт №2/ Ø Санал болгож буй барааны үйлдвэрлэгчийн нэр, стандартыг тодорхой ирүүлэх. Үүнд: Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, Барааны гарал үүслийн гэрчилгээ, Чанарын гэрчилгээ, Барааны техникийн үзүүлэлт танилцуулга, Зураг шаардлагатай Ø Заавал тусгах төлбөрийн нөхцөл: Нийт гэрээний үнийн дүнгийн 5% /хувь/-д нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. Ø Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно. Ø Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ: “Шаардлагатай” Ø Чанарын баталгаат хугацаа: 24 сар Ø Барааг тасралтгүй горимын дагуу ашиглах, эсхүл ажиллуулахаар тооцоолж буй хугацааны үе (энэ хугацаанд шаардагдах сэлбэг хэрэгслийг тооцоолох зорилготой): 24 сар 3.Тендерийн ажлын даалгаврыг хавсралтаас үзнэ үү. 4.ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү 5.Гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл: (Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.) |