ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Сургалт, талентын систем нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2. “НОМИН Холдинг” ХХК-ийн сургалтын системийг зөвлөх үйлчилгээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгана.
3. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2024 оны 01-р сарын 18-ны 12:00 минутаас өмнө баримт бичгийг ирүүлнэ үү.
5. Тендертэй холбоотой мэдээллийг Тендерийн менежер М.Ганчимэг, утас 89881807, ажлын даалгавартай холбоотой мэдээллийг сургалт, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Г.Баярмагнай, 89885644, Төслийн менежер М.Энхжин, 89883307 утсаар холбогдоно уу.