Захиалагч |
НОМИН Реалтор ХХК |
Дугаар |
TN02314 |
Нийтэлсэн огноо |
2023-09-08 10:30:21 |
Эцсийн хугацаа |
2023-10-10 04:00:00 |
Тендерийн ангилал |
Барилга байгууламжийн ажил |
Дэд ангилал |
Бетон шалны ажил |
Баталгаат хугацаатай эсэх |
"12" сар
|
Гүйцэтгэлийн баталгаа |
Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
|
Ажлын туршлага |
"3" жил
|
Хувилбарт тендер |
Үгүй
|
Тусгай зөвшөөрөл |
Тийм
|
Дэлгэрэнгүй |
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, томилолтын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
- Барилгын БА-2.1 эсвэл БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй байх
- Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;
- Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;
- Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал
|
Тусгай шаардлагууд |
ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1.Анхааруулга:- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба https://procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээж болно.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% хоёр жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)- Хуулийн этгээд байх
- Барилгын БА-2.1заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх
- 1000м2-с дээш өнгөлгөөтэй бетон шалны ажил 5-с доошгүй удаа хариуцан гүйцэтгэсэн байх
- Талбайн инженер-2 /аль нэг нь мэргэшсэн инженер байх/, ХАБЭА ажилтан-1, 5-аас доошгүй барилгын мужаан, засал чимэглэлийн ажилтантай байх.Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсаргах
- Гэрээт ажлыгхуанлийн 30 хоногт багтааж гүйцэтгэх
- Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
- ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
- Гэрээний ерөнхий нөхцөл:Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
- Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.
|