Ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэг хийх эмнэлэгийн байгууллагыг сонгон шалгаруулах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2023 оны 11 дүгээр сарын 03
    “Номин Холдинг” ХХК нь “TN02287-Ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэг хийх эмнэлэгийн байгууллагыг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг тендерт үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг  2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  12:00 минутаас  өмнө https://procurement.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ.
    ЦАХИМААР ирүүлэхдээ:
    https://procurement.nomin.mn/slides/15  заавартай танилцана уу. 


    Тендерийн менежер: М.Ганчимэг , Утас:89881807

    Тендерийн мэргэжилтэн: Д.Алтанчимэг, Утас: 89881813
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг:
    Хариуцагч ажилтан 1: Ж.Дүүрэнбаяр, утас:89885660
    Хариуцагч ажилтан 2: Ж.Золзаяа, утас:89885548
    Хариуцагч ажилтан 3: Б.Ундрах-Ирээдүй, утас:89880018

  • Захиалагч НОМИН Холдинг ХХК
    Дугаар TN02287
    Нийтэлсэн огноо 2023-11-03 01:08:44
    Эцсийн хугацаа 2023-11-16 07:27:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал Зөвлөх үйлчилгээ-судалгаа
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    “НОМИН Холдинг” ХХК болон түүний нэгдэлд хамаарах охин компани, салбар нэгжийн нийт ажилтнуудыг “Эрүүл мэндийн хугацаат багц шинжилгээ”-нд нэгдсэн байдлаар хамруулж ажилтнуудын биеийн эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээг авах зорилготой тендер зарлан оролцогч байгууллагыг сонгон шалгаруулах юм.
    ЗОРИЛГО: “НОМИН Холдинг” ХХК-н нийт ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат багц, үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баталгаатай шинжилгээ үйлчилгээний газартай хамтран ажиллах, “Ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, хяналт, үзлэгт хамруулах” журмыг хэрэгжүүлэх.
    ХАМРАХ ХҮРЭЭ:“НОМИН Холдинг” ХХК, түүний нэгдэлд хамаарах охин компани, салбар нэгжийн нийт ажилтнууд 5000 гаруй ажилтан байгаагаас 40-50% ажилтан хамрагдах боломжтой бөгөөд ажилтнууд өөрсдийн саналаар сайн дураар хамрагдана. Барилга болон нарийн мэргэжлийн ажилтнууд шинжилгээнд заавал хамрагдана. /Ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, хяналт, үзлэгт хамруулах журам-2020 он/

    Тусгай шаардлагууд

    Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд:

    1. Хуулийн этгээд байх /НӨАТ төлөгч байх;
    2. Эрүүл мэндийн үзлэгийн тусгай зөвшөөрлүүдтэй байх;
      Магадлан итгэмжлэгдсэн  гэрчилгээтэй байх;
    3. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого ирүүлэх;
    4. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгхийх багаж, баталгаат тоног төхөөрөмжөөр  хангагдсан байх;
    5. Нарийн мэргэжлийн тэргүүлэх, ахлах, зөвлөх зэргийн эмч, мэргэжилтнүүдтэй байх;
    6. Эмнэлгийн байгууллага нь олон үйлчлүүлэгчид /ажилтан/ зэрэг үйлчлэх боломжтой, өрөө, тасалгаа, мэргэжлийн лабораторитой байх;
    7. Ажилтан бүрийг ерөнхий эмчийн үзлэгт оруулж дүгнэлт гаргах боломжтой байх;
    8. Ажилтны лабораторийн шинжилгээ,онош зэргийг үнэн зөв гаргах, гаргасан гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой байх;
    9. Зохион байгуулалт сайтай, чанартай үйлчилгээг үзүүлэх;
    10. Эмнэлэгийн ажилтнууд үзлэгийн эхлэх дуусах цагийг баримтлах, хоцрохгүй байх;
    11. Эмнэлэгийн ажилтнуудын харилцаа хандлага сайтай байх;
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    CENTURY 21-н маркетингийн компанит ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Голден Пропертиз ХХК TN02188 2023-03-01 08:17:31 2023-03-14 04:00:00
    Төлөв: Хаасан
    Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN01955 2022-07-04 07:47:19 2022-08-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Тээврийн хэрэгслийг зайнаас хянах үйлчилгээ нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN01841 2022-02-17 06:27:39 2022-03-11 04:00:00
    Төлөв: Хаасан
    Брокерийн үйлчилгээ үзүүлэх ҮЦКомпани сонгон шалгаруулах тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01725 2021-12-06 02:08:12 2021-12-20 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn