М400 /B30/ маркын 6705м3 бетон зуурмаг нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2023 оны  06 дугаар сарын 06 
    “Номин Холдинг” ХХК нь TN02256-М400 маркын 6705м3 бетон зуурмаг нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 минутаас өмнө https://procurement.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ.   
    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер М.Ганчимэг, Утас: 89881807
    Тендерийн мэргэжилтэн: Д.Алтанчимэг, Утас: 89881813
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг:
    Төлөвлөлтийн ахлах менежер: Ч.Ганболд, Утас: 89883352
    Барилга бүтээцийн инженер Б.Хосбаяр, Утас: 89881900
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN02256
    Нийтэлсэн огноо 2023-06-06 08:57:12
    Эцсийн хугацаа 2023-06-20 04:00:00
    Тендерийн ангилал Бараа-тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Барилгын материал
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Силк Рөүд төслийн А5,В5 блокуудын М400 маркийн бетон нийлүүлэгч сонгох. Бетоны тоо хэмжээ нь 6705м3.

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийгхугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    6. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    • Захиалагч талаас хавсаргасантехникийн үзүүлэлтэнд нийцэх эсэхийг заавал бичиж ирүүлэх
    • Хүлээн авах байршилд хүргэж өгөх
    • Давуу талаа тусгаж ирүүлэх
    1. Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд:
    • Хуулийн этгээд байх, НӨАТ төлөгч байх
    • Барилгын материалүйлдвэрлэлийн МҮ-4.2.3 заалттай тусгай зөвшөөрөлтэй байх. /Тоног төхөөрөмжийн гэрчилгээ, бетоны тохирлын гэрчилгээний хуулбар ирүүлэх
    • Бетон зуурмагийн техникийн шаардлага МNS1185:1998хангасан байх
    • Бетон зуурмагийн узелийн байршил төслийн талбайгаас 15 км-с ихгүй зайд байх
    • Бетон зуурмагийн 2-дахь узельтэй бол давуу тал болно. /Төслийн талбайгаас баруун, зүүн талд/

    Заавал тусгах төлбөрийн нөхцөл:

    • Нийт гэрээний үнийн дүнгийн 5% /хувь/-д нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    • Тоног төхөөрөмж, машин механизмтай байх [Шаардлагатай]  
    • М400 маркийн бетоны зуурмагийн үнийн санал, /Бусад нийлүүлэх боломжтой бетоны нэгж үнийн санал марк тус бүрээр/ нийт үнийн саналд оролцуулах боломжтой бартерийн хувийг албан бичгээр ирүүлэх. Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно.
    • Тендерт заасан тоо хэмжээ бүхий зуурмагийг 2023 оны 6 сараас 11 сар хүртэл нийлүүлэх боломжтой байх
    • Урьдчилгаа төлбөр: Байхгүй. /Санхүүжилтыг гүйцэтгэлээр олгоно./
    • Барьцаа төлбөр: Байхгүй
    • Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна:

    - Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлын даатгал- Ажилчдын гэнэтийн ослын даатгалГүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардлыг үнийн саналд тусгасан байх

    • ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ ХТП-1, ХТП-2 дэд станцын тоноглол нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02293 2023-08-09 04:37:46 2023-08-31 06:41:15
    Төлөв: Хаасан
    Номин Тав Трейд ХХК ийн 8 салбар дэлгүүрт Хөргөгч, хөлдөөгч нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Холдинг Групп TN02135 2023-01-04 09:18:11 2023-01-17 04:00:00
    Төлөв: Хаасан
    БҮБ бүх төрлийн ялтас, тагны нэгдсэн худалдан авалт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01839 2022-02-28 06:08:56 2022-03-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    Terranova&Calliope торны 2022 оны захиалга
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01702 2022-01-31 09:50:54 2022-02-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    Юнайтед 4 н давхар цахилгааны материал
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN01612 2021-08-06 05:11:59 2021-09-07 01:00:00
    Төлөв: Хаасан
    Седар төв модон тавилгууд нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN01507 2021-04-07 04:36:13 2021-05-04 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn