Ховд аймаг, Номин агуулах худалдааны төвийн зураг төсөл боловсруулах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2023 оны 05 дугаар сарын 18 
    “Номин Холдинг” ХХК нь “TN02247-Ховд аймаг Жаргалант сум, Номин агуулах худалдааны төвийн зураг төсөл боловсруулах” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 минутаас өмнө Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх эсхүл https://procurement.nomin.mn/new_tenders/  сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.Үнийн санал  ЦААСАН ХЭЛБЭРЭЭР ирүүлэхдээ:
    1. Үнийн саналыг заавал БИТҮҮМЖИЛЖ нэр, дугаарыг дээр нь гаргацтай бичиж ирүүлэхийг анхаарна уу.
    2. Харин компаний үндсэн чадавхийн бичиг баримтыг жилд 1 удаа ирүүлэх бөгөөд Тендер бүрийн ТШӨХ-д заасан шаардлагаас хамаарч нэмэлтээр материал ирүүлэх боломжтой. Компаний үндсэн чадавхийн бичиг баримтыг нууцлалгүй ирүүлж болно.
    ЦАХИМААР ирүүлэх бол: https://procurement.nomin.mn/slides/15  заавартай танилцана уу. 
    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер М.Ганчимэг, Утас: 89881807
    Тендерийн мэргэжилтэн Д.Алтанчимэг, Утас: 89881813
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг:
    Архитектор: О.Булган, Утас: 89881983
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN02247
    Нийтэлсэн огноо 2023-05-18 10:55:52
    Эцсийн хугацаа 2023-06-13 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Барилга угсралт, зураг төсөл
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Төслийн нэр:Номин агуулах худалдаа-Ховд 
    Хамрах хүрээ: Дан барилга
    Барилгын зураг төсөл боловсруулах ажлын төрөл:
    - Ерөнхий төлөвлөгөөний зураг
    - Барилга бүтээцийн зураг
    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ
    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээж болно.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай ийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.

     Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Хуулийн этгээд байх
    2. Гүйцэтгэх ажлын хүрээнд дараах тусгай зөвшөөрлүүдтэй байна. Үүнд:

    Багц-1: ЗТ - 8.1 заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх
    Багц-2: ЗТ - 3.1 заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх
    Багц-3: ЗТ - 6.3 заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх
    Багц-4: ЗТ - 6.3 заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх

    1. Ажиллах хүчинд тавигдах шаардлага  /ТШӨХ үзэх/
    2. Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн болон ажлын хуваарилалт ирүүлэх
    3. Ажилбар тус бүрээрүнийн санал, задаргаатай байх
    4. Ажлын зураг гүйцэтгэх санал бэлтгэх явцад Захиалагч талтай газар дээр нь явж танилцаж болно
    5. Ажлыг гэрээ хийснээс хойш хуанлийн 21хоногт багтаан гүйцэтгэх
    6. Төслийн мастер төлөвлөгөөтэй уялдуулах
    7. Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна
    • Тендерийн ажлын даалгаврыг хавсралтаас үзнэ үү. Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол холбогдож тодруулга авна уу.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
    • ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Үйлчилгээтэй албан конторын барилгын дотор цахилгааны материал нийлүүлэх угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02621 2024-09-04 03:32:59.167049 2024-11-07 04:00:00
    Төлөв: Хаасан
    Үйлчилгээтэй албан конторын барилгын агаар сэлгэлт, хөргөлтийн систем нийлүүлэх, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02611 2024-08-28 05:08:33.315772 2024-09-24 04:00:00
    Төлөв: Хаасан
    Зунжин Супермаркет гадна усны трап хийх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02603 2024-08-26 02:33:24.333582 2024-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Яармаг оффис төслийн Халаалт, сан, инженерийн шугам сүлжээ угсралт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02597 2024-08-27 09:44:25.331297 2024-09-10 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn