Нарны зам Номин супермаркетын дотор заслын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2022 оны 11 дүгээр сарын 10 
    “Номин Холдинг” ХХК нь  “TN02118-Нарны зам Номин супермаркетын дотор заслын ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг  2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.
    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендер, үйл ажиллагаа хариуцсан менежер М.Ганчимэг, Утас: 89881807
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг: Төслийн менежер П.Сарангуа, Утас: 89886080

  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN02118
    Нийтэлсэн огноо 2022-11-10 04:26:35
    Эцсийн хугацаа 2022-11-24 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ 1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээж болно.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай ийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
     
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Хуулийн этгээд байх
    2. Барилгын БА-2.1, 3.1, 4.1, 7.1 тусгай зөвшөөрлүүдийн аль нэг заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх
    3. Сүүлийн3 жилд гүйцэтгэсэн Ижил төстэй /Интерьер, засал чимэглэлийн / ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах
    4. Барилгынинженер-1, ХАБЭА ажилтан-1, цахилгааны мэргэжилтэй ажилчин-1, 5-аас доошгүй барилгын мужаан, засал чимэглэлийн ажилтантай байх. Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсаргах
    5. Гэрээт ажлыгхуанлийн 45 хоногт багтааж гүйцэтгэх
    6. Төслийн мастер төлөвлөгөөтэй уялдаж ажил хийгдэнэ.
    7. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна; Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал; Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    8. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа: 12 сар
    9. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
    10. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
    11. Батлагдсан зураг төсвийн дагуу  ажил гүйцэтгэнэ
    12. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
       
    1. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    2. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    3. Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
    4. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn