Өмнөговь аймаг, Номин бөөний худалдааны төвийн барилгын дулаан механик угсралтын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN02052 Өмнөговь аймаг, Номин бөөний худалдааны төвийн барилгын дулаан механик угсралтын ажил  тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

    Тендерийн материалыг  2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр үнийн санал болон баримт бичгийг ирүүлнэ.   

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер: М.Есөн-Эрдэнэ, Утас:89881938
    Тендерийн мэргэжилтэн М.Ганчимэг, Утас: 89881807
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээлэлийг:
    Төслийн менежер: Б.Мөнх-Эрдэнэ, Утас: 89881926
    Халаалт, агаар сэлгэлтийн инженер Д.Ганчулуун, Утас: 89881931
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN02052
    Нийтэлсэн огноо 2022-08-23 05:37:29
    Эцсийн хугацаа 2022-09-06 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Сантехник, дулаан, инженерийн шугам сүлжээ
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    1.Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 20 хоногт багтааж гүйцэтгэнэ. 
    3. Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах
    4. Инженер техникийн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана.
    5. Ажилчдын мэдээлэл хавсаргах
    6. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    7. Ажлын график хавсаргах
    8. Үнийн саналыг төсвийн задаргаатай илгээнэ.
    9.Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;

        • Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;
        • Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага:
    • Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Багцгүй
    TN02052 Өмнөговь аймаг, Номин бөөний худалдааны төвийн барилгын дулаан механик угсралтын ажил
    1. Ажлын зураг, даалгаварт тусгагдсан ажлуудын Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байна.
    2. Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 20 хоногт багтааж гүйцэтгэнэ.
    3. Ажилбар тус бүрээр үнийн санал, төсвийн задаргаатай байх
    4. Ажлын график хавсаргах, ажилбар тус бүрээр
    5. Тусгай зөвшөөрөл:  Барилгын БА-6.1 Барилга байгууламжийн дотор гадна ус хангамж ариутгах татуургын систем угсралт, БА-6.2 Барилга байгууламжийн дотор  халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар сүлжээний угсралт
    6. БНбД 40-02-16 /Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж/, БНбД 40-04-16 /Ус хамгамж, ариутгах татуургын гадна сүлжээ, барилга байгууламж/ мөрдөж ажиллана.
    7. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна.Үүнд: Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал, өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал.
     
    1. Ажлын зураг даалгаврын дагуу чанар стандартын шаардлага хангасан материал ашиглан ажлыг гүйцэтгэхээ илэрхийлсэн албан бичиг эрх бүхий албан тушаалтанаар баталгаажуулан ирүүлэх.
    2. Ажлын зурагт зааснаас ялгаатай брэндийн төхөөрөмж сонгох бол техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаж буйг нотлох бичиг баримтуудыг заавал ирүүлэх
    3. Дулаан механик узельугсрах ажил сүүлийн нэг жилд 3-с доошгүй удаа хариуцан гүйцэтгэсэн байх:
    4. Дээрх ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэснийг нотлох Сүүлийн 1 жилд гүйцэтгэсэнажил гүйцэтгэх гэрээ, акт холбогдох бичиг баримтыг хавсарган, жагсаалтыг ирүүлнэ
    5. Үндсэн ажилчдын мэдээлэл, талбайн инженерын тушаал, дипломын хуулбар хавсаргана. /3-с доошгүй үндсэн сантехникийн мэргэжлийн ажилтантай байх/
    6. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана./ХАБЭА инженерийн мэдээлэл, түүнийг томилсон тушаал, сертификатын хуулбар хувь/
     Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.  
    • Ажлын зураг болон даалгаврын дагуу чанар стандартын шаардлага хангасан байх, /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна./
    • ТШӨХ-хавсралтаас үзнэ үү./Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна./
    • Гэрээний ерөнхий нөхцөл: /Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү./
    • Гэрээний тусгай нөхцөл: /Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү./
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Үйлчилгээтэй албан конторын барилгын дотор цахилгааны материал нийлүүлэх угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02621 2024-09-04 03:32:59.167049 2024-11-07 04:00:00
    Төлөв: Хаасан
    Үйлчилгээтэй албан конторын барилгын агаар сэлгэлт, хөргөлтийн систем нийлүүлэх, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02611 2024-08-28 05:08:33.315772 2024-09-24 04:00:00
    Төлөв: Хаасан
    Зунжин Супермаркет гадна усны трап хийх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02603 2024-08-26 02:33:24.333582 2024-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Яармаг оффис төслийн Халаалт, сан, инженерийн шугам сүлжээ угсралт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02597 2024-08-27 09:44:25.331297 2024-09-10 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn