Эрдэнэт Агуулах худалдаа салбарт усан агаар халаагч болон дотор халаалтын шугам сүлжээ угсрах ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2022 оны 8 дугаар сарын 18
     
    “Номин Холдинг” ХХК нь  “TN02050 - ЭРДЭНЭТ АГУУЛАХ ХУДАЛДАА САЛБАРТ УСАН АГААР ХАЛАГЧ БОЛОН ДОТОР ХАЛААЛТЫН ШУГАМ СҮЛЖЭЭ УГСРАХ АЖИЛ тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх эсхүл procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.
    Үнийн санал ирүүлэхдээ:
    1. Цаасан хэлбэрээр өгч байгаа үнийн саналыг заавал БИТҮҮМЖИЛЖ нэр, дугаарыг дээр нь гаргацтай бичиж ирүүлэхийг анхаарна уу.
    2. Компаний үндсэн чадавхийн бичиг баримтыг жилд 1 удаа ирүүлэх бөгөөд Тендер бүрийн ТШӨХ-д заасан шаардлагаас хамаарч нэмэлтээр материал ирүүлж болох бөгөөд чадавхийн бичиг баримтыг нууцлалгүй ирүүлж болно.
    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:Тендерийн менежер: М.Есөн-Эрдэнэ, Утас:89881938
    Тендерийн мэргэжилтэн М.Ганчимэг, Утас: 89881807
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг Дулааны инженер: Э.Билгүүн, Утас: 89886160  
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN02050
    Нийтэлсэн огноо 2022-08-19 05:18:04
    Эцсийн хугацаа 2022-09-01 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Сантехник
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй  Эрдэнэт Агуулах худалдаа салбарт дотор халаалтын системийг волкона усан агаар халаагч угсрах ажил.
    1. Хуваарьлах коллектор хийж гагнах.
    2. Халаалтын эргэлтийн насос угсрах
    3. Дотор халаалтын систем буюу шугам сүлжээ угсарж гагнах.
    4. Усан агаар халаагч угсрах.
    5. Дотор халаалтын системийг усаар шалгах.
    Ажлыг хуанлын 21 хоногт хийж гүйцэтгэх бөгөөд
    1. Төхөөрөмж нийлүүлэх хугацаа: 6 хоног
    2. Дотор шугам сүлжээ угсрах: 12 хоног
    3. Тоноглол суурьлуулах: 1 хоног
    4. Шинээр угсарсан системийг шахалтаар шалгах: 1хоног
    5. Ажил хүлээлцэх: 1 хоног
    Тусгай шаардлагууд
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Хуулийн этгээд байх
    2. Барилгын  БА-6.2тусгай зөвшөөрөлтэй байх
    3. Дотор халаалтын систем угсарч байсан2-оос дээш жилийн  туршлагатай байх
    4. Ажил гүйцэтгэх гэрээ, комиссын акт холбогдох бичиг баримтыг заавал хавсаргах. Акт ирүүлээгүй гэрээг хүчингүйд тооцно.
    5. Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсаргах
    6. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа:  Гэрээ байгуулсанаас хуанлийн 21хоногт багтааж гүйцэтгэнэ.
    7. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна; Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал; Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    8. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа: 12 сар
    9. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
    10. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
    11. Батлагдсан зураг төсвийн дагуу  ажил гүйцэтгэнэ
    12. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    13. Ажлыг гүйцэтгэх явцдаа дараах барилгын норм дүрм стандартыг баримталж ажиллах.

    *БНБД 41-05-18 (Дулааны сүлжээ)*БНБД 41-01-11 (Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер)*БНБД 41-04-13 (Тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт)*БНБД 23-02-09 (Барилгын дулаан хамгаалалт)*БНБД 23-103-10 (Барилгын дулаан хамгаалалт төлөвлөлт)*БНБД 12-03-04 (Барилгын үйлдвэрийн хөдөлмөр аюулгүйн ажиллагааны дүрэм)*БНБД 12-101-05 (Барилгын угсралтын ажрах системийг шахалтаар шалгах-Гагнуурын ажлыг хийх явцдаа хөдөлмөр хамгааллын дүрмийг баримтлах

    1. Ажлыг ажлын зургийн дагуу чанартай угсран ХАБЭА-н ажилтан эсвэл гүйцэтгүүлэгч инженертэй холбогдож зааварчилгаа өдөр тутамдаа авах


    1. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    2. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    3. Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
    4. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Үйлчилгээтэй албан конторын барилгын дотор цахилгааны материал нийлүүлэх угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02621 2024-09-04 03:32:59.167049 2024-11-07 04:00:00
    Төлөв: Хаасан
    Үйлчилгээтэй албан конторын барилгын агаар сэлгэлт, хөргөлтийн систем нийлүүлэх, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02611 2024-08-28 05:08:33.315772 2024-09-24 04:00:00
    Төлөв: Хаасан
    Зунжин Супермаркет гадна усны трап хийх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02603 2024-08-26 02:33:24.333582 2024-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Яармаг оффис төслийн Халаалт, сан, инженерийн шугам сүлжээ угсралт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02597 2024-08-27 09:44:25.331297 2024-09-10 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn