Номун Виллажын хөлдөөгч, хөргөгч угсрах ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN01928 Номун Виллажын хөлдөөгч, хөргөгч угсрах ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

    Тендерийн материалыг  2022 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн  12:00 цагаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр үнийн санал болон баримт бичгийг ирүүлнэ.  

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн мэргэжилтэн: Э.Мөнх-Эрдэнэ, Утас:99997289
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээлэлийг Хөргөлтийн инженер: Э.Батбаатар, Утас: 89886181
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN01928
    Нийтэлсэн огноо 2022-05-13 00:38:06
    Эцсийн хугацаа 2022-05-27 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Хөргөлт
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "1" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    1.  Хөргөгч хөлдөөгч, агергатыг ажлын даалгаварт заасан байрлал батлагдсан зургийн дагуу угсрах
    2. Ажлыг гэрээ хийснээс хойш хуанлийн 10 хоногт хийх гүйцэтгэх

    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ. Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    • Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
    1. Ажлын зураг, даалгаварт тусгагдсан ажлуудын ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байна.
    2. Хөргөгч хөлдөөгч, агергатыг ажлын даалгаварт заасан байрлал батлагдсан зургийн дагуу угсрах
    3. Хөргөлт угсарч байсан туршлагатай байх жил. 
    4. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    5. Сүүлийн 1жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    6. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 10 хоног байна.
    7. Угсралтын ажлын график хавсаргах
    8. Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Түрээсийн тоног төхөөрөмж байж болно. Түрээсийн гэрээг хавсаргах.
    9. Үндсэн ажилчдынмэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана. /Үндсэн ажилтан байх/
     Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    2. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү. Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүдийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn