- “Номин Холдинг” ХХК нь “TN01723 Номин холдинг имиджийн судалгаа” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Номин Холдинг” групп компани болон салбар компаниуд, тэдгээрийн өрсөлдөгч компаниудын олон нийтийн дунд тогтсон имидж, эзлэх байр суурийг тодорхойлж хэрэглэгчдээр үнэлүүлж, өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулан имиджийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулах зорилготой болно. Судалгааг15 хоногийн дотор гүйцэтгэнэ.
- Мэдүүлгээ ирүүлж оролцогч ньуг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
- Үнийн санал /nomin.mnсайтаар хандаж үнийн саналыг цахимаар илгээж болно/
- Техникийн санал /ажлын даалгаврын дагуу/
- Байгууллагын итгэмжлэл
- Байгууллагын танилцуулга
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- НӨАТ гэрчилгээний хуулбар
- Санал болгож буй ажилтнуудын мэдлэг, туршлага болон хүний нөөцийн бэлэн байдал хангалттай эсэхийг нотолсон баримт
- Судалгаа шинжилгээний талаар зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан ажлын жигсаалт. /Тухайн зарлагдсан тендерт холбогдох судалгааг багтаах/
- Судалгааны мэдээлэл цуглуулалт, үр дүн боловсруулалтанд сүүлийн үеийн шинэ арга техник, технологийн шийдлийг ашиглах.
- Сонирхогчхуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн/ 2020 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
- Татварын алба, Нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын холбогдох тодорхойлолтуудыг ирүүлнэ.
Тендерийн материалыг
2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 12:00 минутаас өмнө
Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба
procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн саналыг цахимаар ирүүлж болно
Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг БМОНХГ-ын судалгааны мэргэжилтэн Э.Нандинцэцэгээс лавлаж болно.Утас:89883409 |
Бусад мэдээлэлийг тендер үйл ажиллагаа хариуцсан менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881938 |