Номин Юнайтэд 3,5 давхар Салхивчын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  TN01528 Номин Юнайтэд 3,5 давхар Салхивчын ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.  

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   ИТА  инженер С.Батцэцэгээс лавлаж болно.     
    Утас: 89886151 
    Бусад  мэдээлэлийг  Тендер  хариуцсан  үйл  ажиллагааны  менежерМ.Есөн-Эрдэнээс  лавлаж  болно. 
    Утас:  89881938   И-мэйл [email protected]  
  • Захиалагч Номин тав трейд ХХК
    Дугаар TN01528
    Нийтэлсэн огноо 2021-05-17 06:47:01
    Эцсийн хугацаа 2021-06-10 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал ХАС
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    1. Угсралтын ажлыг технологийн ажлын зургийн дагуу угсралтын ажлын БН ба Д-н дагуу хөдөлмөрийн аюулгүй байлдыг баримтлан ажиллана.
    2. Угсралтын ажлын технологийн картыг гэрээнд хавсаргана.

    Гүйцэтгэлийн хугацаа: 1. Төхөөрөмжийн  захиалага 10 хоног. 
                                               2. Угсралт, нийлүүлэлт 10 хоног
                                               3. Хэвийн ажиллагаа хангах, тестлэх 5 хоног

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сарбайна. /гүйцэтгэсэн ажил болон төхөөрөмжинд баталгаа өгөх/
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.

    -Барилгын дотор халаалт, салхивч шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмж угсрах тусгай зөвшөөрөлтэй байх  -

    - Угсралтын ажлыг технологийн ажлын зургийн дагуу угсралтын ажлын БН ба Д-н дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажиллана.- Угсралтын ажлын технологийн картыг гэрээнд хавсаргана.

     

    1. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д ньНомин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    2. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 25хоногбайна. Ажлын график болон ажиллах хүчний графикийг тендерийн баримт бичигт заавал хавсарган ирүүлнэ.

     Гүйцэтгэлийн хугацаа: 1. Төхөөрөмжийн  захиалга 10 хоног. 

    1. Угсралт, нийлүүлэлт 10 хоног
    2. Хэвийн ажиллагаа хангах, тестлэх 5 хоног

     

    1.  Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.

    Мэргэшсэн Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсарган ирүүлнэ.

    1. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    2. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.

    БНБД 41-01-11 Халаалт агаар сэлгэлт кондиционер, MNS 5825:2007 Орон сууц олон нийтийн барилга, өрөөний дотор агаарын үзүүлэлт зэргийг мөрдлөг болгож ажиллах 

    1. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn