УИД СМ гондола тавиурууд худалдан авах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01382 УИД СМ гондола тавиурууд худалдан авах тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  Хангамжийн ахлах мэргэжилтэн Э.Туяагаас лавлаж болно.    Утас: 89881848 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938 И-мэйл [email protected]  
  • Захиалагч НОМИН Холдинг ХХК
    Дугаар TN01382
    Нийтэлсэн огноо 2021-02-01 08:26:37
    Эцсийн хугацаа 2021-02-17 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Тавилга
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    УИД Номин супермаркетад өргөтгөл шинэчлэл хийж, өнгө төрхийг сайжруулах

    Тусгай шаардлагууд
    1. 1.Анхааруулга:
      1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан тавиуруудыг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
      2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
      3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
      4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
      5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
      6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
       
      1. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
      2. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, ажлын талбай хүргэлт, угсралт, суурилуулалтын зардал,НӨАТ, гааль орсон байх зэрэг барааг нийлүүлэх бүхий л зардал орсон байх
      3. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
      4. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
      5. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
      Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 6.Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Тавиуруудыг 2021 оны 4 сарын 01-ны дотор  нийлүүлнэ.
      1. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
      2. 10. Номин ХХК-нстандартад нийцсэн байх./Ажлын даалгавар болон зураг үзэх/
      • Тавцан сараалжин W400 (wire shelf ф2мм) байна.
      • Суурь  тавцангийн зузаан 2мм төмөр :W500mm;
      • Тавцан бүр гэрэлтэй, гэрэл нь соронзон бэхэлгээтэй байна.
      • 2 метрээс доош өндөртэй хэсэгт дээд тагтай байна
      • Ханын хаалт нь сараалжин (fine mesh) байна.
      • Үйлдвэр нь олон улсад танигдсан, ISO9001, ISO14001 стандартыг хангасан байна.
      • Дугуйрсан хэсгүүдэд зургийн дагуу дугуй тавиур байна.
      • Тавцан бүрийн даац нь 100 кг-с багагүй байна.
      • Лангуу бүр доороо хамгаалалтын төмөр хүрээтэй.
      • Төмрийн гадаргууг хуурай будгаар халааж будсан байна.
      • 2 м-н өндөртэй тавиур нийт 7 тавцантай.
      • 4м, 1.6м, 1.8 м өндөртэй тавиурууд нийт 6 тавцантай.
      • Тавиурын өнгө хар бор.
      1. Нийлүүлэгдэх тавиурууд нь Технологийн зураг, өгөгдсөн ажлын даалгаврын дагуу байна.
      2. Нийлүүлэгдэх барааныкатолог, 3D зураг, техникийн үзүүлэлт чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
      • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Номин Холдинг ХХК өвлийн хувцас худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02636 2024-10-01 04:39:53.841812 2024-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Оффис тавилга хийлгэх болон худалдан авах, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02507 2024-05-15 08:31:37.298896 2024-05-28 04:00:00
    Төлөв: Хаасан
    Барилга салбарын төсөлд арматур худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02426 2024-03-28 10:34:55.303963 2024-04-11 02:00:00
    Төлөв: Хаасан
    Өндөр хүчдэлийн лаборатори худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN02423 2024-05-03 07:48:14.184417 2024-05-16 04:00:00
    Төлөв: Хаасан
    НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн салбарын ажилчдад зуны гутал, хувцас худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02414 2024-03-28 04:37:10.142705 2024-04-11 04:00:20
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02398 2024-02-15 10:28:46.869527 2024-03-05 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn