Access control систем нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01373 Access control систем нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Хангамжийн мэргэжилтэн Нямгэрэлээс  лавлаж болно.    Утас: 89881826
     Л.Идэрмөнх 89113993 (Систем администратор)
    Х.Сайнбаяр 89885004 (Тоног төхөөрөмжийн техникч)  

    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938, 99042898  И-мэйл [email protected]  
  • Захиалагч Номин тав трейд ХХК
    Дугаар TN01373
    Нийтэлсэн огноо 2021-02-09 08:07:52
    Эцсийн хугацаа 2021-03-03 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Дохиолол хамгаалал
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    - Улсын Их Дэлгүүрийн давхруудад байрлах техникийн өрөө, бусад хаалгаар нэвтрэх хүмүүсийг хурууны хээ, ID карт ашиглан хянах, зохицуулах, удирдах, хаалгуудыг хянах, хаалгуудыг онгойлгохыг нэг цэгээс удирдах боломжтой байх. Энд хаалган дээрээс товчлуур дараад ерөнхий жижүүртэй ярилцах, ерөнхий жижүүр дээр хаалган дээр ирсэн хүний дуу болон дүрс харагдаж байх дотуур холбооны үүргийг давхар гүйцэтгэх төхөөрөмжийг ашиглана.
    - ID картыг бүртгэх, идэвхижүүлэх зэрэгт ашиглах карт уншигч, ажилтнуудын хуруны хээг бүртгэхэд ашиглах хуруу хээ уншигчтай байна.
    - Хурууны хээг аливаа байдлаар дуурайлган ашиглах боломжгүй байх. Түүнээс хамгаалагдсан байх
    - TCP/IP суурилсан нэгдсэн програм хангамжтай байна. Ерөнхий жижүүр дээр ашиглах үндсэн мастер хяналтын удирдлагын төхөөрөмжтэй байх ба түүгээр дамжуулан дотуур холбоогоор харилцах боломжтой байна. Сүлжээгээр дамжуулан клиент програм эсвэл вебээр дамжуулан ашиглах боломжтой байх.
    - Шифрлэлт зэрэг нууцлалын арга хэрэгслийг ашиглан халдлагаас сэргийлсэн, хамгаалагдсан байх. Физик аюулгүй байдлыг хангасан байх. Хялбар эвдэх, онгойлгох, өөрчлөх боломжгүй байх.
    - Цахилгаан хангамж тасарсан үед хэвийн ажиллах.
    - Суурилуулалт, ашиглалт үйлчилгээг хийхэд шаардагдах бүх гарын авлага. мэдээлэл, тохиргооны файл, програм зэргийг бүрэн багтаасан байх.

    Тусгай шаардлагууд
    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан тоногтөхөөрөмжүүдийг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    8. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    9. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа, материалын зардал, тээврийн зардал,  НӨАТ, гааль орсон байх зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх бүхий л зардал орсон байх
    10. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сарбайна.
    11. Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    12. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 6.Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Богино хугацаанд нийлүүлэх буюу бараа материал бэлэн бол давуу тал болно.
    1. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    - Улсын Их Дэлгүүрийн давхруудад байрлах техникийн өрөө, бусад хаалгаар нэвтрэх хүмүүсийг хурууны хээ, ID карт ашиглан хянах, зохицуулах, удирдах, хаалгуудыг хянах, хаалгуудыг онгойлгохыг нэг цэгээс удирдах боломжтой байх. Энд хаалган дээрээс товчлуур дараад ерөнхий жижүүртэй ярилцах, ерөнхий жижүүр дээр хаалган дээр ирсэн хүний дуу болон дүрс харагдаж байх дотуур холбооны үүргийг давхар гүйцэтгэх төхөөрөмжийг ашиглана.- ID картыг бүртгэх, идэвхижүүлэх зэрэгт ашиглах карт уншигч, ажилтнуудын хуруны хээг бүртгэхэд ашиглах хуруу хээ уншигчтай байна.- Хурууны хээг аливаа байдлаар дуурайлган ашиглах боломжгүй байх. Түүнээс хамгаалагдсан байх- TCP/IP суурилсан нэгдсэн програм хангамжтай байна. Ерөнхий жижүүр дээр ашиглах үндсэн мастер хяналтын удирдлагын төхөөрөмжтэй байх ба түүгээр дамжуулан дотуур холбоогоор харилцах боломжтой байна. Сүлжээгээр дамжуулан клиент програм эсвэл вебээр дамжуулан ашиглах боломжтой байх.- Шифрлэлт зэрэг нууцлалын арга хэрэгслийг ашиглан халдлагаас сэргийлсэн, хамгаалагдсан байх. Физик аюулгүй байдлыг хангасан байх. Хялбар эвдэх, онгойлгох, өөрчлөх боломжгүй байх.- Цахилгаан хангамж тасарсан үед хэвийн ажиллах.- Суурилуулалт, ашиглалт үйлчилгээг хийхэд шаардагдах бүх гарын авлага. мэдээлэл, тохиргооны файл, програм зэргийг бүрэн багтаасан байх.

    - BMS системд холбогдон ажиллах бүрэн боломжтой байх. Энд датабаазыг BMS системд интеграци хийх, төхөөрөмжүүдийг дата дамжуулах RS485, Modbus, KNX зэрэг түгээмэл ашигладаг протоколоор холбох боломжтой байх. Нэгдсэн контроллер нь BMS системтэй холбогдох боломжтой байх.
    - Цаашид өргөтгөхөд нэмэлтээр лиценз програм зэрэг зардал гарахгүй байх. Гарах бол үнийн саналд тусгах.
    - Програм хангамжийн хувьд ирээдүйд гарах шинэ хувилбарууд руу үнэгүй шилжүүлдэг байх.
    - Датабааз, програм хангамжийн заавар, SDK зэрэг нь ирээдүйд интеграци хийхэд саадгүй байх.
      
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Номин Холдинг ХХК өвлийн хувцас худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02636 2024-10-01 04:39:53.841812 2024-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Оффис тавилга хийлгэх болон худалдан авах, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02507 2024-05-15 08:31:37.298896 2024-05-28 04:00:00
    Төлөв: Хаасан
    Барилга салбарын төсөлд арматур худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02426 2024-03-28 10:34:55.303963 2024-04-11 02:00:00
    Төлөв: Хаасан
    Өндөр хүчдэлийн лаборатори худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN02423 2024-05-03 07:48:14.184417 2024-05-16 04:00:00
    Төлөв: Хаасан
    НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн салбарын ажилчдад зуны гутал, хувцас худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02414 2024-03-28 04:37:10.142705 2024-04-11 04:00:20
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02398 2024-02-15 10:28:46.869527 2024-03-05 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn