УБИ Супермаркет мембран дээвэр хийх ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь ”TN01265 УБИ Супермаркет мембран дээвэр хийх ажил  тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг  2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба erp.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  БХ  инженер Эрдэнэжаргалаас лавлаж болно.
    Утас: 89886121
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected]   
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN01265
    Нийтэлсэн огноо 2020-06-26 03:22:21
    Эцсийн хугацаа 2020-07-22 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дээврийн засал
    Баталгаат хугацаатай эсэх "36" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Өдрийн цагаар хийгдэнэ. Ажил үргэлжлэх хугацаа 14 хоног. өөрийн наадаг төхөөрөмжтэй байх, 

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг erp.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн  14 хоног байна.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Салбарын үйл ажиллагаанд саад болохгүйгээр ажил гүйцэтгэх
    8. Мембран дээврийн ажил дотоодод гүйцэтгэж байсан, мембран материал хямд үнээр нийлүүлдэг, өөрийн гүйцэтгэгчтэй бол давуу тал.
    9. Өөрийн мембран наадаг тоног төхөөрөмжтэй байх
    10. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
    11. Буулгалт, зөөврийн ажлын шөнийн цагаар гүйцэтгэнэ
    12. Уг ажилд ашиглагдах дээврийн мембран материалын чанар, стандарт, гарал үүслийн гэрчилгээ болон загвар ирүүлэх шаардлагатай
    13. Шалгарсан гүйцэтгэгч тал нь Номин даатгалд хариуцлагын даатгал хийлгэхшаардлагатай.

    3.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.


Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn