Чингэлтэй дүүрэг 1-р хороо байршилд хөрсний шинжилгээ хийлгэх ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01227 Чингэлтэй дүүрэг 1-р хороо байршилд хөрсний шинжилгээ хийлгэх ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон хуулийн этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг Хөрөнгө Зохицуулалтын төслийн менежер
    Б.Цэрэн-Очироос лавлаж болно.  Утас: 89881908
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected] 
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN01227
    Нийтэлсэн огноо 2020-04-28 03:03:14
    Эцсийн хугацаа 2020-05-19 04:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал Байгаль орчны үнэлгээ хийх
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Улсын их дэлгүүр өргөтгөл шинэчлэлийн барилгын ажлын хөрсний шинжилгээ судалгааны ажил

    Тусгай шаардлагууд
      1. Анхааруулга:
      2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
      3. Үнийн саналыг procurement.nomin.mn цахим системд өөрийн эрхээр нэвтрэн илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
      4. Үнийн саналаас бусад чадавхийнбичиг баримтыг ил цаасан хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
      5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
      6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      7. Захиалагчийн эрх ашигт бүрэн нийцүүлэн үйлчлэх боломжийг хязгаарлаж болох бодит буюу болзошгүй ашиг сонирхлын зөрчил эсвэл ийм үр дагаварт хүрч болохуйц гэж тооцогдохоор аливаа нөхцөл байдлын талаар оролцогч мэдэгдэх ёстой. Ийм нөхцөл байдлыг мэдэгдээгүй нь тендерт оролцогчийг шалгаруулалтаас хасах эсвэл гэрээ цуцлах үндэслэл болно.
       
      1. Тендерийн шаардлага:
       
      1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
      2. Тус ажил нь  Чингэлтэй дүүрэг1-р хороо байршилд  хийгдэнэ.
      3. Хөрсний геологийн шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх
      • Цооног өрөмдөх гүн нь    -40 метр
      • Цооногийн тоо                  -8 ширхэг
      • Пресометрийн туршилт хөрсний үе болгонд 3 удаа хийнэ.
      • SPT туршилт 2.0 метрийн интервалиар
      • 40 метр 8 ширхэг цооногт хөрсний дээжлэл 50 хувиас багагүй буюу 75   хувь орчим дээж авна.
      • Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм, БНбД 50-01-16  12 дугаар бүлгийн 2 дугаар /инженер-геологын ба геотехникийн судалгааны ажлын онцлог/ заалтын дагуу хийж гүйцэтгэнэ.
      • Бэлэн болсон хөрсний шинжилгээг магадлалд оруулан баталгаажуулан  2хувь үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгнө.
      • Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл
      • Барилгажих талбайн хэмжээ  25.9*80 метр
      • Ажил гүйцэтгэх хугацаа хуанлийн 45 хоног байна.Ажлын үе шатны хуваарь ирүүлэх
      *Цооног тавих координат цэгийг захиалагч тал сонгон шалгаруулалтанд тэнцсэн компанид өгнө.Тендерт оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
      • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрөл
      • Хөрсний шинжилгээ, геологийн дүгнэлт хийхэрх бүхий байгууллагыг нотлох гэрчилгээ, бичиг баримтуудын хуулбар
      • ААН, байгууллагын танилцуулга
      • Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, CV
      • Сүүлийн 3 жилд /2017, 2018, 2019он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
      • Хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн /2018, 2019он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
      • Харьяалагдах банк, Татвар,нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
      3.Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэг хийх эмнэлэгийн байгууллагыг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN02287 2023-11-03 01:08:44 2023-11-16 07:27:00
    Төлөв: Хаасан
    CENTURY 21-н маркетингийн компанит ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Голден Пропертиз ХХК TN02188 2023-03-01 08:17:31 2023-03-14 04:00:00
    Төлөв: Хаасан
    Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN01955 2022-07-04 07:47:19 2022-08-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Тээврийн хэрэгслийг зайнаас хянах үйлчилгээ нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN01841 2022-02-17 06:27:39 2022-03-11 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn