УИД-ын 3,4,5,6-р давхарын АЦӨ-ний иж бүрэн засварын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN01190 УИД-ын 3,4,5,6-р давхарын АЦӨ-ний иж бүрэн засварын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  
    Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Хулангаас лавлаж болно.  
    Утас: 89886099
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938  И-мэйл [email protected]   
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN01190
    Нийтэлсэн огноо 2020-02-19 09:26:17
    Эцсийн хугацаа 2020-03-20 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх "18" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Улсын их дэлгүүрийн 3,4,5,6-р давхарын АЦӨ-ний дотор заслын ажлыг нийт хуанлийн 30 хоногт хийж гүйцэтгэнэ. 3 болон 5-р давхарын засварын ажил хийж дуусаад, 4 болон 6-р давхарын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Барилгын ажил дэлгүүр хаасны дараа буюу 22 цагаас өглөөний 7 цагын хооронд үргэлжилнэ. Гүйцэтгэгч компани 15-аас багагүй мэргэжлийн засалчин, мужаантай байх шаардлагатай.  Дотор ханын плитааг Номин мишээл дэлгүүрээс сонгоно.Гүйцэтгэгч компани цахилгаан, сантехник, агааржуулалт гэсэн ажил гүйцэтгэгчтэй уялдаа холбоотой ажиллана.

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

     Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоног байна.
    6. УИД 5 болон 6 давхрын агаар сорох системийн угсралтын ажил нь дараах хэд хэдэн төрлийн онцлогтой байна       
    7. 1. 3 болон 5-р давхарын засварын ажил хийж дуусаад, 4 болон 6-р давхарын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.
    8. Барилгын ажил дэлгүүр хаасны дараа буюу шөнийн цагаар орой 22 цагаас өглөөний  07цаг хүртэл үргэлжлэх онцлогтой 
    9. . Гүйцэтгэгч компани 15-аас багагүй мэргэжлийн засалчин, мужаантай байх шаардлагатай. 

    10.Хана, шалны плитаг Захиалагч тал нийлүүлнэ. Үнийн саналд тусгахгүй.
      11.
    Гүйцэтгэгч компани цахилгаан, сантехник, агааржуулалт гэсэн ажил гүйцэтгэгчтэй уялдаа холбоотой ажиллана.
    12.
    Гүйцэтгэгч компани нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж сайн байх.

    1.  Ариун цэврийн өрөөний засал, плитаны ажил хийж байсан туршлагатай байх.
    2. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    3. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    4. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.

    9.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.


Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn