"Увс агуулах худалдааны төвийн дотор цахилгааны ажлын бараа материал Багц №1,2

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  “TN01136 "Увс агуулах худалдааны төвийн дотор цахилгааны ажлын бараа материал” Багц №1,2 тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  цахилгааны  инженер Хоролсүрэн /89881930/ болон хангамжийн ахлах мэргэжилтэн Энх-Амар нараас  лавлаж болно.    Утас: 89881817 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938И-мэйл [email protected]  
  • Захиалагч НОМИН Холдинг ХХК
    Дугаар TN01136
    Нийтэлсэн огноо 2019-10-24 08:28:26
    Эцсийн хугацаа 2019-11-07 04:00:00
    Тендерийн ангилал Бараа-тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Барилгын материал
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "5.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    1.Тус бараа материалыг хуанлийн 7 хоногт нийлүүлнэ,
    2.Нийлүүлсэн бараа материалд чанарын баталгаа олгох шаардлагатай
    3.Тендерт шалгарсан нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа материалыг Улаанбаатар хотод Номин реалторын няравт хүлээлгэн өгнө

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан цахилгааны бараа материалыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх

    Багц  №1 .   “TN01136 "Увс агуулах худалдааны төвийн дотор цахилгааны ажлын цахилгааны бараа  материал”Багц  №2 .  TN01136 "Увс агуулах худалдааны төвийн дотор цахилгааны ажлын цахилгааны барилгын материал”Тендерт оролцогч нь Багц тус бүрт болон зөвхөн 1 багцад  үнийн санал өгч болно.

    1. Баталгаат хугацаа 12 сар байна.
    2. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 6 Ажлын даалгаварт заасан тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан бараа материалыг  Гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 7 хоногт  нийлүүлнэ.

    1. Ижил төрлийн бараа материал нийлүүлж байсан туршлагатай  байх
    2. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    3. 10. Номин ХХК-н чанар,стандартад нийцсэн байх/Ажлын даалгавар болон зураг үзэх/
    4. Нийлүүлэгдэх бараа чанар, стандартын  шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах
    5. Тендерт шалгарагчаас нийлүүлсэн барааг Улаанбаатар хотод Номин реалторын няравт хүлээлгэн өгнө
    6. Гэрэлтүүлэг болон бусад цахилгаан тоноглол нь ажлын даалгавар болон ажлын зурагт заасан загвар, үзүүлэлтийн техникийн шаардлагыг хангасан байх
    7. Нийлүүлэгдэх гэрэлтүүлгийн материалын танилцуулга, техник  үзүүлэлт бүхий каталог ирүүлэх

     

    1. Цахилгааны утас нь орос улсад үйлдвэрлэсэн (КГ, ПВЗ) маркын утас байх шаардлагатай
    2. Автомат таслуур болон цахилгааны тоноглол IEK бренд дүүцэхүйц байна.
    • Компанийн гэрчилгээний хуулбар, танилцуулга
    • Сүүлийн 2жилд /2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл

     

    • Санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2жилийн/ 2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/

     

    • Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.

Ижил төстэй тендерүүд

    УБИ ХТП-1, ХТП-2 дэд станцын тоноглол нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02293 2023-08-09 04:37:46 2023-08-31 06:41:15
    Төлөв: Хаасан
    М400 /B30/ маркын 6705м3 бетон зуурмаг нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02256 2023-06-06 08:57:12 2023-06-20 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Тав Трейд ХХК ийн 8 салбар дэлгүүрт Хөргөгч, хөлдөөгч нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Холдинг Групп TN02135 2023-01-04 09:18:11 2023-01-17 04:00:00
    Төлөв: Хаасан
    БҮБ бүх төрлийн ялтас, тагны нэгдсэн худалдан авалт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01839 2022-02-28 06:08:56 2022-03-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    Terranova&Calliope торны 2022 оны захиалга
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01702 2022-01-31 09:50:54 2022-02-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    Юнайтед 4 н давхар цахилгааны материал
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN01612 2021-08-06 05:11:59 2021-09-07 01:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn