Захиалагч |
НОМИН Реалтор ХХК |
Дугаар |
TN00659 |
Нийтэлсэн огноо |
2018-05-09 07:27:45 |
Эцсийн хугацаа |
2018-05-23 04:00:00 |
Тендерийн ангилал |
Барилга байгууламжийн ажил, ажил-ҮС харьцуулалттай худалдан авалт |
Дэд ангилал |
Дээврийн засал |
Баталгаат хугацаатай эсэх |
"12" сар
|
Гүйцэтгэлийн баталгаа |
Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
|
Ажлын туршлага |
"3" жил
|
Хувилбарт тендер |
Үгүй
|
Тусгай зөвшөөрөл |
Тийм
|
Дэлгэрэнгүй |
- Засварын ажлыг гүйцэтгэхдээ /Буулгалт, нураалт, зөөвөр тээвэр, тоос шороо ихээр гарах ажил/ дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр гүйцэтгэнэ.
- Барилгын хогхаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
- Энэхүү тендер шалгаруулалтын үнийн дүнд дараах зардлууд бүгд багтана. Үүнд :
- Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Дээврийн ажлыг гүйцэтгэхдээ ажлын даалгаварт заасан технологийн дагуу гүйцэтгэх бөгөөд дээврийн хэвэлмэл төмөр нь хамгийн багадаа 0,7 мм зузаантай байна.
- Мөн Номин хайпермаркет дэлгүүрийн сендвичэн дээврийн нөхөөс сликоны ажил хамт хийгдэнэ.
- Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 7хоногт багтааж гүйцэтгэх
|
Тусгай шаардлагууд |
Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг procurement.nomin.mn цахим системд өөрийн эрхээр нэвтрэн илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн боловч тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан татвар, шүүх, нийгмийн даатгалын тодорхойлолт, санхүүгийн тайлан, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээний хуулбарыг заавал шинэчилэн өгнө
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
- Буулгалт, зөөврийн ажлын шөнийн цагаар гүйцэтгэх
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана,
- Хог хаягдалыг бүрэн зайлуулна.
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
- Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 7 хоног байна.
- Тухайн ажил гүйцэтгэх газарт очиж танилцах шаардлагатай.
- Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
- Салбарын үйл ажиллагаанд саад болохгүйгээр ажил гүйцэтгэх
- Дээврийн ажлыг гүйцэтгэхдээ ажлын даалгаварт заасан технологийн дагуу гүйцэтгэх бөгөөд дээврийн хэвэлмэл төмөр нь хамгийн багадаа 0,7 мм зузаантай байна. Мөн Номин хайпермаркет дэлгүүрийн сендвичэн дээврийн нөхөөсөнд силикон түрхэх ажил хамт хийгдэнэ./10ш силикон түрхэх/
|