Дархан-36 айлын вакум цонх солих ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  TN00620 Дархан-36 айлын вакум цонх солих ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер  Цэндсүрэнгээс  лавлаж болно. Утас: 99138575
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898
    И-мэйл [email protected]  
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN00620
    Нийтэлсэн огноо 2018-04-17 09:27:27
    Эцсийн хугацаа 2018-05-04 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Фасад
    Баталгаат хугацаатай эсэх "36" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Хуучин цонхыг эвдрэлгүй буулгаж. Шинээр цонх угсрах

    Тусгай шаардлагууд   Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     Тендерийн шаардлага: 
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн  15 хоног байна.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана,
    8. Ажлын даалгавартай сайтар танилцаж инженерээс лавлагаа заавал авах
    9. Хог хаягдалыг бүрэн зайлуулна.         
    10. Нийлүүлэхээр санал болгож буй цонхны хэсэгчилсэн загварыг ирүүлэх       
    11. Дарханы вакуум цонхны үйлдвэрээс нийлүүлэх  /Орон нутаг руу тээвэрлэх зардал төсөвт ороогүй/                                                                                                                         Цонхны техникийн шаардлага:
    Хэлбэржүүлсэн цувимал эдэлхүүн буюу хуванцар бэлдэц нь ISO олон улсын болон үйлдвэрлэгч улсын чанарын шаардлага хангасан ус, чийг, салхины элэгдэлийг даах чадвартай, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан физик, химийн шинж чанараа алдаагүй байх.
    Барилгын хана, цонхны уулзвар угсралтын заадал” техникийн ерөнхий шаардлага стандартын бүтээцийн шийдэлд харуулсаны дагуу суулгах, бэхлэх, битүүмжлэх /чигжих/
    Нугас түгжээ нь найдвартай ажиллагаа шаардлагыг хангасан 2d болон 3d тохируулгатай, нугастай. Бариул нь 150Н*М-ээс багагүй мушгих моментийн хүчийг 500Н-аас багагүй ачааллыг даах бөх бат чанарыг агуулсан байна.
    Резин жийрэг нь цельсийн 500 хэмд хөлдөхгүй, цаг уурын халуун хүйтний өөрчлөлтийг даах чадвартай, эсэлдэж хагарч, хугардаггүй, хөлддөггүй, байгаль орчинд нөлөөгүй, зөөлөн EPDM резин нь стандартын нөхцлийг хангана. Резин нь 2 төрөл байна.
    • EPDM резин /стандартын/
    •  PVC хольцтой резин
               Бусад
    1.Цонхны рам цагаан,
    2.Рамны өргөн 72мм,
    2 Давхар шилтэй
    4. Жийрэг сайн чанарын
    5. Шил нөлөөгүй байх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn