Силк рөүд төслийн М1 блокын оффисын нэмэлт цахилгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах /захиалагч талаас материал нийлүүлэгдэнэ/

Баримт бичиг хүлээн авч байна

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2026 оны 09 дүгээр сарын 11

 

  НОМИН Реалтор” ХХК нь TN03057-Силк рөүд төслийн М1 оффисын нэмэлт цахилгаанжуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул дангаар эсвэл түншлэлээр үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн материалыг  2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13:00 цагаас өмнө https://procurement.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж эсвэл цаасан хэлбэрээр үнийн санал болон баримт бичгийг ирүүлнэ

Тендерийн бичиг баримттай холбоотой асууж тодруулах

Тендерийн менежер:Г.Төмөрдолгор, утас: 89881860

Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг

Төслийн менежер:Д.Энхзул, Утас: 89881950

Захиалагч НОМИН Реалтор ХХК
Дугаар TN03057
Нийтэлсэн огноо 2026-09-11 13:31:02
Эцсийн хугацаа 2026-09-25 05:00:00
Тендерийн ангилал Ажил
Дэд ангилал Цахилгаан
Баталгаат хугацаатай эсэх "12" сар
Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
Ажлын туршлага
Хувилбарт тендер Үгүй
Тусгай зөвшөөрөл Үгүй
Дэлгэрэнгүй
Тусгай шаардлагууд

ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ

1.Анхааруулга:

1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.

2. Үнийн саналыг https //procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар эсвэл цаасаар илгээж болно.

3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.

4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.

5.  Нийт гэрээний үнийн дүнгийн 8% /хувь/ гүйцэтгэлийн баталгаа байна. Барилга байгууламжийн ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа /12 сар/ дууссанаас хойш гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчил гарсан бол зөрчлийг арилгах акт үйлдсэний дараагаар барьцаалсан үнийн дүнг чөлөөлнө.

6. Гэрээний нийт үнийн дүнгийн 10% нь бартер бөгөөд НОМИН Холдинг ХХК-ийн өөрийн өмчлөлийн бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгдэнэ. Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно.

2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

1. Хуулийн этгээд байх

2. НӨАТ төлөгч байх

3. БА-6.3 /Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт/ тусгай зөвшөөрөлтэй байх.

4. Гэрээт ажлыг хуанлийн 35 хоногт хийж гүйцэтгэж хүлээлгөн өгөх.

5. Түншлэл:Түншлэлийн гишүүн бүр гэрээний үүргийн үнийн дүн 20%иас дээш бол үүрэг гүйцэтгэхээр бол үндсэн компанитай ижил тендерийн шаардлагын хүрээнд бичиг баримт ирүүлнэ. Ажиллах хүчинд тавигдах шаардлага  /ТШӨХ үзэх/

6. Үнийн саналыг Маягтыг дагуу ирүүлэгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.

7. Анхаарах: Цахилгааны кабелын утас Захиалагч талаас нийлүүлэхийг анхаарна уу.

8. Тендерийн цар хүрээтэй дүйцэхүйц барилгын цахилгаанжуулалтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээ, гэрээ дүгнэлтийн хуулбар хувийг хавсарган ирүүлнэ.

3. Тендерийн ажлын даалгаврыг  хавсралтаас үзнэ үү.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /

1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /

2. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.

3. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)

Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй!

Ижил төстэй тендерүүд

2026-09
23
05:00
Сүхбаатар аймгийн НОМИН Агуулах худалдаа салбарын шалны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Нээлттэй

Захиалагчын нэр: НОМИН Реалтор ХХК

Дугаар: TN03056

Зарласан огноо: 2026-09-10

Шалгаруулах арга: Нээлттэй тендер шалгаруулалтын арга

2026-09
25
05:00
Хан-Уул НОМИН Агуулах худалдаа салбарын барилгын дээврийн ус зайлуулах шугам солих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Нээлттэй

Захиалагчын нэр: НОМИН Реалтор ХХК

Дугаар: TN03052

Зарласан огноо: 2026-09-11

Шалгаруулах арга: Нээлттэй тендер шалгаруулалтын арга

2026-09
16
05:00
Улсын Их Дэлгүүрийн гадна талын хагарсан шил нийлүүлж солих гүйцэтгэчийг сонгон шалгаруулах
Нээлттэй

Захиалагчын нэр: НОМИН Реалтор ХХК

Дугаар: TN03048

Зарласан огноо: 2026-09-02

Шалгаруулах арга: Нээлттэй тендер шалгаруулалтын арга

2026-09
09
05:00
Сүхбаатар аймаг Баруун-Урт Агуулах худалдаа салбарын бараа авахын өргөтгөл барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Хаасан

Захиалагчын нэр: НОМИН Реалтор ХХК

Дугаар: TN03044

Зарласан огноо: 2026-08-20

Шалгаруулах арга: Нээлттэй тендер шалгаруулалтын арга

2026-09
02
05:00
Дорнод Хэрлэн Номин Агуулах худалдаа салбарын борооны усны шугам засварлах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Хаасан

Захиалагчын нэр: НОМИН Реалтор ХХК

Дугаар: TN03037

Зарласан огноо: 2026-08-12

Шалгаруулах арга: Нээлттэй тендер шалгаруулалтын арга

2026-09
09
05:00
Дорнод Хэрлэн Номин Агуулах худалдаа салбарт шалны нөхөөс засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Хаасан

Захиалагчын нэр: НОМИН Реалтор ХХК

Дугаар: TN03036

Зарласан огноо: 2026-08-12

Шалгаруулах арга: Нээлттэй тендер шалгаруулалтын арга

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.co