|
ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ
1.Анхааруулга:
1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
2. Үнийн саналыг https //procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар эсвэл цаасаар илгээж болно.
3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
1. Хуулийн этгээд байх
2. Түншлэл:Түншлэлийн гишүүн бүр гэрээний үүргийн үнийн дүн 20%иас дээш бол үүрэг гүйцэтгэхээр бол үндсэн компанитай ижил тендерийн шаардлагын хүрээнд бичиг баримт ирүүлнэ. Ажиллах хүчинд тавигдах шаардлага /ТШӨХ үзэх/
3. Үнийн саналыг Маягтыг дагуу ирүүлэгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.
4. Тендерийн цар хүрээтэй дүйцэхүйц жимс ногоо нийлүүлж, гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээ, гэрээ дүгнэлтийн хуулбар хувийг хавсарган ирүүлнэ.
5. Нийлүүлэхээр санал болгож буй жимсний сортын мэдээллийг тодорхой ирүүлнэ.
3. Тендерийн ажлын даалгаврыг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
2. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
3. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
|