|
ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ
1.Анхааруулга:
1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
2. Үнийн саналыг https //procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар эсвэл цаасаар илгээж болно.
3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 5% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 3% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
1. Хуулийн этгээд байх
2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
3. Магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээтэй байх;
4. Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
5. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх багаж, баталгаат тоног төхөөрөмжөөр хангагдсан байх:
6. Ажилтнуудад үзлэг хийх эмч нар нь Эрүүл мэндийн сайдын А340 тоот тушаалын шаардлагыг хангасан
7. Гэрээт ажлыг хуанлын 60 хоногт хийж гүйцэтгэж хүлээлгөн өгөх.
8. Ижил төрлийн /эрүүл мэндийн үлйчилгээ үзүүлж байсан/ гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээ, гэрээ дүгнэлтийн хуулбар хувийг хавсарган ирүүлнэ.
9. Түншлэл:Түншлэлийн гишүүн бүр гэрээний үүргийн үнийн дүн 20%иас дээш бол үүрэг гүйцэтгэхээр бол үндсэн компанитай ижил тендерийн шаардлагын хүрээнд бичиг баримт ирүүлнэ. Ажиллах хүчинд тавигдах шаардлага /ТШӨХ үзэх/
10. Үнийн саналыг Маягтыг дагуу ирүүлэгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.
3. Тендерийн ажлын даалгаврыг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
2. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
3. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
|