Онлайн захиалгын барааг хот дотор хүргэлт хийх тээвэрлэгч сонгон шалгаруулах

Баримт бичиг хүлээн авч байна
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2025 оны 03 дугаар сарын 25

    “НОМИН Холдинг” ХХК нь TN02681-Онлайн захиалгын хүргэлтийн үйлчилгээ авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг 2025.04.08-ны 12:00 цагаас өмнө https://erp15.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:

    Тендерийн менежер Г.Төмөрдолгор, Утас: 89881860

    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг

    Ахлах менежер: Б.Урангоо, Утас 89888952

     

     

     

     

  • Захиалагч НОМИН Хайпермаркет ХХК
    Дугаар TN02681
    Нийтэлсэн огноо 2025-03-25 04:25:17.688128
    Эцсийн хугацаа 2025-04-08 04:00:00
    Тендерийн ангилал Үйлчилгээ
    Дэд ангилал Ачаа тээврийн үйлчилгээний компани
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "1" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Ажлын даалгавар

     

    Үндэслэл: Онлайн захиалгын барааг хот дотор хүргэлт хийх тээвэрлэгч сонгон шалгаруулах

     

    Ажлын даалгавар:

    1. Хот доторх “Номин”-ийн бүх салбараас эцсийн хэрэглэгчид захиалгын барааг хүргэлт хийх. /Хавсралт 1/ 

    2. Хүнсний болон хүнс бусын бараа хүргэлт хийнэ./Том оврын цахилгаан бараанаас бусад/

    3. Энгийн хүргэлт хийх хугацаа бараа бэлтгэж өгснөөс хойш 24 цагийн дотор хүргэдэг байх.

    4. Шуурхай хүргэлт хийх хугацаа бараа бэлтгэж өгснөөс хойш 1 цагийн дотор хүргэдэг байх.

    5. Буцаалтын барааг 48 цагийн дотор үйлчлүүлэгчид хүлээлгэн өгнө.

    6. Яаралтай үед нэмэлт машин гаргаж өгөх хүчин чадалтай аж ахуйн нэгж байна. Оргил үеийн ачаалал буюу өдөрт 500-600 захиалга хүргэж өгөх чадамжтай байх.

    7. Баярын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах боломжтой байх.

    8. Хүргэлтийн системтэй байх ба номингийн системтэй интеграци хийх боломжтой байх.

    9. Хэрэглэгчид захиалга нь хүргэлтэнд гарсан болон хүргэгдсэн зэрэг төлөв мэдээллэдэг байх.

    10. Тээвэрлэгч нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгж байна.

    11. Тээвэрлэгч өмнө нь хот дотор хүргэлт хийж байсан туршлагатай байх.

    12. Тухайн аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын мөн ачаа тээврийн даатгалтай байх.

    13. Барааг хүлээн авснаас хүргэх хүртэл бараа материал эвдэрсэн, гэмтсэн, муудсан, дутсан тохиолдолд тээвэрлэгч 100% хариуцна. /Буцаалтын бараа мөн адил/

    14. Буцаалтын барааг үнэгүй тээвэрлэнэ. /Хавсралт 4/

    15. Тээвэрлэгч нь хүргэлтийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн сар бүрийн тайланг дараа сарын эхний ажлын 5 өдөрт багтаан ирүүлнэ.

    16. Гэрээний хугацаа дуусахад гэрээг дүгнэж KPI үнэлгээгээр 85-100 авсан бол гэрээг сунгаж ажиллах эрх үүснэ. /Хавсралт 2/

    17. Гэрээний үргэлжлэх хугацаа 12 сар байна. /Хавсралт 3/

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

    1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.

    2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ.  

    3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.

    4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.

    5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа  ийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.

    2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Хуулийн этгээд байх

    2. Хүнс болон хүнс бус барааг тээвэрлэх боломжтой байх

    3. Тээврийн хэрэгсэл болон тээвэрлэгчийн албан журмын даатгалд хамрагдсан байх

    4. Хэрэглэгчид захиалгын төлөв харагддаг системтэй байх

    5. Заавал тусгах төлбөрийн нөхцөл: Нийт гэрээний үнийн дүнгийн 5% /хувь/-д нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.

    6. Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно.

    7.  ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү

    8. Тендерийн ажлын даалгавар ба тоо хэмжээ, стандартыг хавсралтаас үзнэ үү.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.

    9. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.

    10. Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.

     

    Хавсралтууд Үйлдэл
    Системийн-шаардлага-Тендер (1).pdf
    Хүргэлтийн-гэрээ25-1 (1) (1).pdf
    ажлын даалгавар.pdf
    Тендерийн-бичиг-баримт.pdf
    Бичиг баримт гүйцээх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Дата вэйрхаус нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN02671 2025-01-10 01:53:55.249530 2025-01-23 06:00:15
    Төлөв: Хаасан
    Орон нутгийн ачаа тээвэрлэгч шалгаруулах 2024
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN02562 2024-06-20 01:25:12.811258 2024-07-25 04:00:00
    Төлөв: Хаасан
    Шатахуун тээврийн компани сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Ойл ХХК TN02554 2024-06-20 08:34:12.543694 2024-07-25 04:00:00
    Төлөв: Хаасан
    Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2023
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN02172 2023-02-17 08:09:45 2023-03-23 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.co