Замын-Үүд АХ гадна фасадны ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    2024 оны 05 дугаар сарын 29

    “НОМИН Холдинг” ХХК нь TN02515 Замын-Үүд агуулах худалдааны барилгын гадна фасад хийх ажлын” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг 2024 оны 06.11-ний 12:00 цагаас өмнө https://erp15.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ. 

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:

    Захиалагчаас тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга авах хаяг:

    Тендерийн мэргэжилтэн Г.Төмөрдолгор, Утас: 89881860

    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээллийг:

    Барилгын хяналтын инженер: М.Баянцагаан, Утас: 89881993

    Төслийн менежер: Б.Уламбаяр, Утас:88516363

  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN02515
    Нийтэлсэн огноо 2024-05-29 08:24:32.681655
    Эцсийн хугацаа 2024-06-18 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Фасад
    Баталгаат хугацаатай эсэх "24" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Гадна фасад хийж байсан туршлагатай байх

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

    1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.

    2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ.  

    3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.

    4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.

    5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа  гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.

    2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Хуулийн этгээд байх

    2. Барилгын БА-4.1 заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх

    3. Үндсэн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана. ТШӨХ-с харах

    4. Гэрээт ажлыг хуанлийн 30 хоногт багтааж гүйцэтгэх

    5. Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх

    6. Хөдөлмөр аюулгүй байдал, багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.

    7. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна:

    Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлын даатгал

    Ажилчдын гэнэтийн ослын даатгал

    8. Гүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардлыг үнийн саналд тусгасан байх

    9. ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү

    10. Тендерийн ажлын даалгавар, зураг ба тоо хэмжээ, зэргийг хавсралтаас үзнэ үү.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна.

    11. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.

    12. Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Үйлчилгээтэй албан конторын барилгын дотор цахилгааны материал нийлүүлэх угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02621 2024-09-04 03:32:59.167049 2024-09-17 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    Үйлчилгээтэй албан конторын барилгын агаар сэлгэлт, хөргөлтийн систем нийлүүлэх, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02611 2024-08-28 05:08:33.315772 2024-09-12 02:36:45
    Төлөв: Нээлттэй
    Зунжин Супермаркет гадна усны трап хийх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02603 2024-08-26 02:33:24.333582 2024-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Яармаг оффис төслийн Халаалт, сан, инженерийн шугам сүлжээ угсралт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Силвэр Тауэр ХХК TN02597 2024-08-27 09:44:25.331297 2024-09-10 04:00:00
    Төлөв: Нээлттэй

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn