ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана. 2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ. 3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно. 4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа нийлүүлсэн бараанд барьцаа төлбөр 5% авч үлдэнэ. Барьцаа төлбөрийг бараа хүлээлцсэн өдрөөс хойш 2 сарын дараа барьцаа чөлөөлөх акт үйлдэн олгоно. Энэ дүнд НОМИН Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. 2.Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд: 2.1 Хуулийн этгээд байх 2.2 Санал болгож буй тавилгыг импортоор нийлүүлэх бол үйлдвэрлэгчийн зөвшөөрөл /сертификат/, тавилгад орох материалын дээж, холбоос эд ангийн мэдээлэл, тэдгээрийн техникийн үзүүлэлт танилцуулга, Зураг, стандарт ирүүлэх шаардлагатай. 2.3 Сүүлийн 2 жил буюу 2022, 2023 оны аль нэгд 500’000’000₮ /таван зуун сая төгрөг/-с багагүй ижил төстэй ажил үйлчилгээ, тавилга нийлүүлж хүлээлгэж өгсөн байх. 2.4 Үнийн саналыг маягтын дагуу ирүүлэх 2.5 Тухайн санал болгож байгаа хийцлэлтэй тавилга, тавиур шууд худалдан авах тавилга нь олон улсын ISO20347:2012 стандартыг хангасан сертифкаттай эсвэл ерөнхий шаардлагыг хангасан үйлдвэрлэгчийн баталгаатай байна. /аль нэгийг хангасан байна/ 2.6 ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү 2.7 Тендерийн ажлын даалгавар, зураг ба тоо хэмжээ, зэргийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. 2.8 Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү. 2.9 Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.
|