ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана. 2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ. 3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно. 4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) 2.1 Хуулийн этгээд байх /НӨАТ төлөгч байх/ 2.2 Санал болгож буй барааны үйлдвэрлэгчийн нэр, стандартыг тодорхой ирүүлэх. Үүнд: Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, Барааны гарал үүслийн гэрчилгээ, Барааны техникийн үзүүлэлт /Техникийн шаардлагын дагуу/ 2.3 Гадаад худалдаа хийж байсан туршлагатай байх. Сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн багадаа гэрээний үнийн дүнтэй дүйцэхүйц гэрээ байгуулсан байх. 2.4 Тендерийн техникийн тодорхойлолтыг хавсралтаас үзнэ үү. 2.5 ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү 2.6 Гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл: (Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.) |