ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана. 2. Үнийн саналыг https://erp15.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ. 3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно. 4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь НОМИН Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. 2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) 1. Хуулийн этгээд байх 2. Санал болгож буй материалын үйлдвэрлэгчийн нэр, стандартыг тодорхой ирүүлэх. Үүнд: Багц №1, Багц №2 -Ажлын даалгаварт өгөгдсөн батлагдсан стандартын дагуу, Багц№ 3-Ажлын гуталны үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны чанарын гэрчилгээ, Барааны техникийн үзүүлэлт танилцуулга, Зураг гэх мэт шаардлагатай 3. Бараа нийлүүлэх хуваарь ирүүлэх: /Хавсралт №2/ 4. Барааны дэлгэрэнгүй танилцуулга, каталоги, жишээ загвар ирүүлэх 5. Заавал тусгах төлбөрийн нөхцөл: 6. Нийт гэрээний үнийн дүнгийн 5% /хувь/-д нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. 7. Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно. 8. Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ: “шаардана” -хүлээн авсны дараа чанарын шаардлага хангахгүйн улмаас гарсан эвдрэл гэмтэл 9. Барааны чанарын баталгаа гаргах эсэх: “Шаардлагатай ”. Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ, размер солих, үйлдвэрийн гэмтэл, бараа шаардлага хангахгүй тохиолдолд сольж өгөх 10. ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлнэ үү 11. Тендерийн ажлын даалгавар ба тоо хэмжээ, стандартыг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. 12. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү. 13. Гэрээний тусгай нөхцөл: Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.
|