Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    1. “Номин Холдинг” ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудыг “TN01955 Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох” тендерт оролцохыг урьж байна.
    2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
      • Хуулийн этгээд байх/Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
      • Үйл ажиллагааны чиглэл:
      • ISO 9001:2015Чанарын удирдлагын тогтолцоо,
      • ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо,
      • ISO 45001:2018 ХАБЭА-н тогтолцооны стандарт-ыг нэвтрүүлэх болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх”
      • Тухайн ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхүүд нь туршлага, чадамжтай өмнө нь ижил төстэй /Импортын салбарт / байгууллагад тухайн стандартуудыг нэвтрүүлж байсан туршлагатай, 5-аас доошгүй сургагч багштай байх
      • Олон улсын баталгаажилтын байгууллагатай хамтардаг байх.
    • Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг үе шат бүрээр гаргасан төлөвлөгөө ирүүлэх, үе шат тус бүрд гүйцэтгэх ажлууд үнийн саналтай байх
    • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
    • Сүүлийн 3 жилд/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
     
    • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1жилийн санхүүгийн тайлан
      
    • Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
      Тендерийн материалыг  2022 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.            

    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээлэлийг  Төслийн менежер: М. Энхтайван,
    Утас: 89880780
                                                                                                                                                         Бусад мэдээлэлийг тендер үйл ажиллагаа хариуцсан менежер М.Есөн-Эрдэнээс  лавлаж болно. Утас: 89881938 
  • Захиалагч НОМИН Трейдинг ХХК
    Дугаар TN01955
    Нийтэлсэн огноо 2022-07-04 07:47:19
    Эцсийн хугацаа 2022-08-05 04:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал Айсо төслийн сургалт
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй ISO9001, ISO14001, OHSAS18001 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний тендер
    Тусгай шаардлагууд 1. ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх. “НОМИН Холдинг” ХХК нь ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд үүний хүрээнд өөрт харьяалагдах компани, салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэх дотоод үйл ажиллагааны төслийн хүрээнд “НОМИН Холдинг” ХХК-ийн Импорт, Экспорт, Дистрибьюшнийн Бизнесийн салбарт үйл ажиллагааны дотоод журмууд болон процессын зураглалууд боловсруулагдсан болно. Энэ удаагийн төслөөр хамрах хүрээнд багтсан салбар нэгжүүдэд дутагдалтай зүйлсийг сайжруулан, зөрүүгийн шинжилгээнд үндэслэн, бүрэн нэвтрүүлэх ажил хийгдэнэ.
    2. ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ.
    3. ISO 45001:2018 ХАБЭА-н тогтолцооны стандартыг үр дүнтэй хэвшүүлэх. “НОМИН Холдинг” ХХК нь ISO45001:2018 ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд хэрэгжүүлэлт, хэвшүүлэх процессуудад нэмэлт сургалт, процесс, үйл ажиллагааны сайжруулалтууд шаардлагатай байгаа бөгөөд зөрүүгийн шинжилгээнд үндэслэсэн сайжруулах ажлууд хийгдэх болно.
    Тендерийн иж бүрдэл: 3.1 Тендерт оролцогчдод өгсөн зааварчилгааны дагуу бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ:
    3.1.1 Үнийн санал: Үнийн саналыг холбогдон гарах бүх зардлыг тусган дугтуйнд хийж битүүмжилж ирүүлэх;
    3.1.2 Үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг үе шат бүрээр гаргасан төлөвлөгөө ирүүлэх, үе шат тус бүрд гүйцэтгэх ажил үнийн саналтай байна.
    3.2 Тус тендер нь дараах ажлуудаас бүрдэнэ:
    3.2.1 ISO14001:2015 Зөрүүгийн шинжилгээ хийх, төлөвлөлт хийх;
    3.2.2 Хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд чиглэл дэмжлэг үзүүлэх;
    3.2.3 ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 Стандартыг нэвтрүүлэх баг болон хамрах хүрээнд багтах салбар, нэгжийн ажилтнуудыг чадавхжуулах, ойлголт мэдээлэл өгөх, идэвхжүүлэх болон бусад сургалтаар хангах;
    3.2.4 Төслийн багт баримт бичгийн өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэх;
    3.2.5 Голчлох оновчтой арга зүй, KPI үзүүлэлтийг тайлагналын систем сайжруулах;
    3.2.6 Харилцан мэдээлэл солилцох, харилцан туслалцах, хамтран ажиллах зарчмыг баримтлах;
    3.2.7 Стандартын шаардлагуудыг хэрэгжүүлэхэд зөвлөх, сайн туршлагуудыг судалж, санал болгох;
    3.2.8 Дотоод аудитыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулах;
    3.2.9 Нэгдсэн удирдлагын тогтолцооны дотоод аудиторуудыг сургаж баталгаажуулах
    3.2.10 Дотоод аудитаар илэрсэн үл тохирлуудыг залруулах арга хэмжээний зөвлөмж өгөх;
    3.2.11 Стандартыг нэвтрүүлэх багийг бүрдүүлэн томилох, төслийн багтай хамтран стандартын шаардлагыг компанийн үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүлэх, баталгаажуулалтын үйл явцад дэмжлэг зөвлөгөө өгөх, хамтран зохион байгуулалцана. Тендерийн үнэ:
    4.1 Тендерийн үнэд тодорхойлсон нийт ажил хамарна.
    4.2 Тендерт оролцогч үнийн хөнгөлөлтийг тендерт тусган санал болгож болно.
    4.3 Тендерт оролцогч нь ажлын ерөнхий шаардлагад тодорхойлогдсон даалгаврын хүрээнд нийт үнэ санал болгоно. Тендерт оролцогч аль нэг нэр төрлийн ажлын үнийг тусгаагүй орхисон тохиолдолд түүнийг гүйцэтгэсний төлбөрийг захиалагч хийхгүй ба бусад нэр төрлийн үнэд багтсан гэж үзнэ. Төслийн үндсэн зорилтын хүрээнд дэлгэрэнгүй шаардлага өөрчлөгдөхөд үнэнд нөлөөлөхгүй гэж үзнэ. Анхаарах зүйлс:
    5.1 Үнийн санал ирүүлэхдээ ажил гүйцэтгэх хугацаа буюу ажлын графикийн дэлгэрэнгүй гарган ирүүлэх;
    5.2 Үнийн санал нь хийгдэх ажил тус бүрээр бичигдсэн байх;
    5.3 Бусад төлбөрийг төлбөрийн шат бүрд харгалзах төслийн шат болон шалгуур үзүүлэлтийг тодорхой дурдсан байна;
    5.4 Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тай үнэ тусгана. НӨАТ-тай эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тай үнэ гэж ойлгоно. Хэрэв оролцогч НӨАТ төлөгч биш бол энэ талаар үнийн саналдаа тусган НӨАТ-гүй үнэ гэдгийг бичгээр илэрхийлсэн байх;
    5.5 Ажил гүйцэтгэх ажилтны тоо, чадварын мэдээллийг оруулах;
    5.6 Өмнө нь хийж гүйцэтгэж байсан гүйцэтгэсэн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэх
    5.7 Тухайн зөвлөх үйлчилгээ нь “НОМИН Холдинг” ХХК-ийн Импорт, Экспорт, Дистрибьюшнийн Бизнесийн салбаруудын үйл ажиллагааг хамруулсан нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоход чиглэсэн байх ба стандартыг компанийн үйл ажиллагааны чиглэл, онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлж зохион байгуулах;
    5.8 Эхлэлийн тайлан, явц дундын тайлан, эцсийн тайланг гаргаж танилцуулах;
    5.9 Зөвлөх үйлчилгээний төлбөрийг үйл ажиллагааны тодорхой үе шатуудыг хэрэгжүүлж дуусаад хийсэн дүгнэлтийг үндэслэн шилжүүлэхээр тооцож хэд хэдэн хэсэгт хуваан шилжүүлэх боломжтой байх;
    5.10 Төслийн урьдчилгаа төлбөр 20%-иас хэтрэхгүй байна;
    5.11 Бусад төлбөрийг төлбөрийн шат бүрд харгалзах төслийн шат болон шалгуур үзүүлэлтийг тодорхой дурдсан байна.
    5.12 Зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, мэдлэг боловсрол, ур чадвартайг нотлох бичиг баримтыг хавсаргах;
    5.13 Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой;
    5.14 Ажил нь хэд хэдэн үе шатанд хуваагдсан байх тохиолдолд үе шат бүрийн ажил нь дараагийн шатны ажил эхлэхийн өмнө захиалагчийн шаардлагад нийцсэн хэмжээнд хийгдсэн байх, Үе шат бүрд ажил орхигдуулахгүй зөвлөх үйлчилгээг бүрэн гүйцэд үзүүлэхээр тооцож үнийн саналыг ирүүлсэн байх ёстой;
    5.15 Захиалагчийн эрх ашигт бүрэн нийцүүлэн үйлчлэх боломжийг хязгаарлаж болох бодит буюу болзошгүй ашиг сонирхлын зөрчил эсвэл ийм үр дагаварт хүрч болохуйц гэж тооцогдохоор аливаа нөхцөл байдлын талаар зөвлөх мэдэгдэх ёстой. Ийм нөхцөл байдлыг мэдэгдээгүй нь зөвлөхийг шалгаруулалтаас хасах эсвэл гэрээ цуцлах үндэслэл болно;
    5.16 Цаашид анхаарах зүйлсийг төслийн төгсгөлд тодорхойлж, тайлан бэлтгэх, хэрэгжүүлэлтийн үр дүнг тайлагнана.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэг хийх эмнэлэгийн байгууллагыг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN02287 2023-11-03 01:08:44 2023-11-16 07:27:00
    Төлөв: Хаасан
    CENTURY 21-н маркетингийн компанит ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Голден Пропертиз ХХК TN02188 2023-03-01 08:17:31 2023-03-14 04:00:00
    Төлөв: Хаасан
    Тээврийн хэрэгслийг зайнаас хянах үйлчилгээ нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN01841 2022-02-17 06:27:39 2022-03-11 04:00:00
    Төлөв: Хаасан
    Брокерийн үйлчилгээ үзүүлэх ҮЦКомпани сонгон шалгаруулах тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01725 2021-12-06 02:08:12 2021-12-20 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn