НИД-ийн 4 давхарт Номин Сан. Номин Карт ББСБ-ын дотор засварын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01895 НИД-ийн 4 давхарт Номин Сан, Номин Карт ББСБ-ын дотор засварын ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.  

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  БХ инженер О.Гэрэлмаагаас  лавлаж болно.       
    Утас: 89886100 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected] 
  • Захиалагч НОМИН Реалтор ХХК
    Дугаар TN01895
    Нийтэлсэн огноо 2022-03-22 00:08:50
    Эцсийн хугацаа 2022-04-07 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Зургийн дагуу хийж гүйцэтгэх. Ажил эхлэхээс өмнө талбайгаа тойруулж хаалт хийх. . Зургийн дагуу ажлыг чанартай  сайн хийж гүйцэтгэх. Гарсан хогийг тухай бүрд нь ачиж зайлуулах. Талбайн эмх цэгцийг сайтар хангаж ажиллана.

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Багцгүй Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал,  НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Үнийн санал, төсвийн задаргаатай байх
    3. 1.1 Тусгай зөвшөөрөлтэй байх
    4. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    5. Сүүлийн 3жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.Интерьер дизайн, дотоод заслын ажил гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, тухайн гэрээний төлбөрийг хүлээн авсанг нотлох баримт хавсаргах. Сүүлийн 3 жилд 2-с доошгүй удаа хариуцан гүйцэтгэсэн байх

    -100м2 дээш Интерьер дизайн, дотоод заслын ажил гүйцэтгэж байсан-Нэг удаагийн гэрээт ажлын дүн 10,000,000₮-с дээш байх

    1. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 26 хоногбайна.
    2. Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.

    -Талбайн инженертэй байх-10-аас доошгүй ажилтантай байх

    1. Хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх
    2. Тайлант жилийн борлуулалт нь 30 сая төгрөг ба түүнээс дээш байна
    3. 9. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    4. 10. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана. ХАБЭА-н инженертэй байх, томилсон тушаал ирүүлэх
    5. 11. Ажлын график болон ажиллах хүчний график заавал ирүүлнэ
    6. 12.  Ажлын даалгавар , зургийн дагуу ажил гүйцэтгэнэ.

     

    1. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
    • ТШӨХ-хавсралтаас үзнэ үү /Заавал танилцах/
    1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-хавсралт ТББ үзэх 
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Баянхонгор салбарын хөлдөөгч хөргөгч суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02650 2024-11-01 05:35:26.996283 2024-11-14 05:05:00
    Төлөв: Хаасан
    Хан-уул Номин агуулах худалдааны барилгын дотор засалын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02595 2024-08-02 07:38:34.990126 2024-08-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хан-Уул агуулах худалдааны төвийн хөлдөөгч хөргүүр угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02593 2024-08-30 06:12:42.280916 2024-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин Жуков салбарын 2 давхарт таазнаас үлээдэг кондешн суурилуулах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Реалтор ХХК TN02510 2024-06-05 00:51:25.154467 2024-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn