Номин юнайтед 4-р давхрын оффисын тавилгын ажил / модон ба төмөр хийцлэлт/

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    1. “Номин Холдинг”ХХК нь TN01708 Номин юнайтед 4-р давхрын оффисын тавилгын ажил / модон ба төмөр хийцлэлт/ тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг  2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.  

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  Оффис менежер Н.Одгэрэлээс  лавлаж болно. 
    Утас: 89885535 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected]   
  • Захиалагч НОМИН Холдинг ХХК
    Дугаар TN01708
    Нийтэлсэн огноо 2021-12-27 06:01:49
    Эцсийн хугацаа 2022-01-24 06:00:00
    Тендерийн ангилал Ажил
    Дэд ангилал тавилга
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "100.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй Оффис иж бүрдэл тавилга
    "Номин холдинг" ХХК нь технологийн бизнесийн салбарын ажилтнуудын хэрэгцээнд ашиглахаар дараах нөхцөл үзүүлэлтийг хангасан "Оффис иж бүрдэл тавилга"-г худалдан авна, ажлын зургийн дагуу үйлдвэрлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулна.
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасантавилгуудыг хугацаанд нь үйлдвэрлэж угсарч нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа, материалын зардал, тээврийн зардал,  НӨАТ, гааль, бэлдэцийг үйлдвэрийн байранд хүргэх, угсрах зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх бүхий л зардал орсон байх
    • "Номин холдинг" ХХК нь технологийн бизнесийн салбарын ажилтнуудын хэрэгцээнд ашиглахаар дараах нөхцөл үзүүлэлтийг хангасан "Оффис иж бүрдэл тавилга"-г худалдан авна, ажлын зургийн дагуу үйлдвэрлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулна.
    Багц 2: Тавилга хийлгэх
    • Импортоор захиалгаар хийлгүүлэх эсвэл дотоодын тавилгын үйлдвэрээр хийлгэж ханган нийлүүлэх
    • Барааг тодорхойлох бичиг баримт: Тендерт оролцогчийн санал болгох бараа нь техникийн тодорхойлолтонд заасантай нийцэж байгаа зураг, чанарын гэрчилгээ, шаардлагатай бусад баримтаар баталгаажуулж тендерийн саналдаа хавсаргана
    • Барааг шалгаж, хүлээн авах: Нийлүүлж байгаа бараанд үйлдвэрлэгчээс олгосон техникийн пасспорт, үйлдвэрлэсний дараах үйлдвэрлэгчийн туршилтын актыг дагалдуулан ирүүлнэ. Барааг "Номин холдинг" ХХК-ийн Хангамж аж ахуйн салбарт хүлээлгэн өгнө. Нийлүүлэх барааг хангамж аж ахуйн салбарын мэргэжилтэн актаар хүлээн авч, техникийн тодорхойлолтыг хангаж байгаа эсэх дүгнэлтийг гаргана.Техникийн пасспортгүй, чанарын шаардлага хангаагүй гэж үзсэн барааг захиалагч хүлээн авахгүй, төлбөр хийхгүй байх эрхтэй. 
    • Техникийн шаардлагууд:
    • 1 Тавилга хийгдэх хавтангийн стандарт олон улсын E1-с дээшхи зэрэглэлийнх байна.
    • 2 Хавтангийн зузаан 10мм, 16мм, 22мм зузаантай байна
    • 3 Хавтангийн өнгө цайвар шаргал модны хээтэй хуулгатай байна
    • 4 Тавилгын хөл төмөр хар будагтай байна 5
    • 5Тендерийн шалгаруулалтад, нийлүүлэх ширээ сандал болон католог авчирна. 7
    • 6Үнийн саналд НӨАТ, тээвэр, угсралт, суурилалтын бусад зардал багтсан байна.
    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    2. Сүүлийн 2жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Хамгийн богино хугацаа санал болгосон бол давуу тал болно/Үүнд тавилга үйлдвэрлэх болон ажлын талбайд угсарч хүлээлгэн өгөх хугацаа багтсан байна. Тавилгын үйлдвэрлэлд ашиглагдах бараа материалын нөөц хангалттай, ажлыг гүйцэтгэх явцад бараа материалын хомсдолд орохгүй байх шаардлагатай/
    2. Ажлын даалгаварт заасан чанар болон үзүүлэлттэй дүйцэхүйц байх.Ажлын даалгавар, зурагтай сайтар танилцах
    3. Нийлүүлэгдэх барааны чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх, материалын загвар заавал ирүүлэх.
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
     Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-Хавсралт ТББ үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    2021-2022 Реклам зар сурталчилгааны видео реклам хийж гүйцэтгэх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01637 2021-09-07 13:23:14 2021-11-01 04:00:00
    Төлөв: Хаасан
    Наадам салбарын модон тавиурууд
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN01330 2020-11-03 06:00:01 2020-11-12 01:00:00
    Төлөв: Хаасан
    Gorenje брэндийн тавилга өөрчлөлт
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN00441 2017-10-20 09:19:29 2017-11-01 04:00:00
    Төлөв: Хаасан
    УИД-ийн цэцгийн түрээслэгчдийн тохижилтын ажлын сонгон шалгаруулалт 7
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN00247 2017-05-02 03:58:57 2017-05-10 06:30:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn