Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2021

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01686 Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2021 тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба https://erp.nomin.mn/new_tenders/ сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно. 

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   түгээлтийн албаны менежер Ц.Доржлхагваас  лавлаж болно. Утас: 89880897, 89882271 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938И-мэйл [email protected]  
  • Захиалагч НОМИН Трейдинг ХХК
    Дугаар TN01686
    Нийтэлсэн огноо 2021-09-27 00:57:34
    Эцсийн хугацаа 2021-10-08 04:00:00
    Тендерийн ангилал Үйлчилгээ
    Дэд ангилал Тээврийн үйлчилгээ
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Тийм
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй Дэлгэрэнгүйг ажлын даалгавараас үзэх
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА 
    4.1 Эрх бүхий тендерт оролцогч1.1. Тендерт оролцогч нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилчдын туршлага, чадамжтай, машин механизмтай өмнө нь ижил төстэй ажил хийж гүйцэтгэж байсан түүхтэй зэрэг үндсэн шаардлагыг хангасан байна.
    1.2. Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.
    1.3. Аливаа эрсдэлийг хариуцах санхүүгийн бүрэн чадамжтай байх. Сүүлийн нэг жил буюу 2020 оны нийт борлуулалтын орлогын хэмжээ 720.0сая төгрөгөөс дээш байх
    1.4. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүн нь хавсралтанд заагдсан орон нутгуудад болон бусад орон нутгуудад тээвэр хийж байсан туршлагатай байх 
      
    4.2 Тендерийн иж бүрдэл2.1. Тендерт оролцогчдод өгсөн зааварчилгааны дагуу бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ: (а) Үнийн санал: Тендерт үнийн саналыг тамгалж битүүмжилж ирүүлнэ.(б) Чадварын мэдээлэл /санхүүгийн тайлан, туршлагын мэдээлэл, гэрээ гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, түүний акт / болон бусад баримт бичиг;
    (в) Баримт бичгийн бүрдүүлбэрийг үнийн саналын битүүмжээс   тусад нь салгаж ирүүлнэ    
     (д)     [Бэлтгэж ирүүлэх шаардлагатай бусад материалыг доорхи жагсаалтаар] 
    4.3 Тендерийн үнэ3.3 Тендерийн үнэд тодорхойлсон ажлын нийт хөлс орсон байх ба тендерт оролцогчийн үнэлж ирүүлсэн үе шатны ажлын хуваарьт үндэслэнэ.
    3.1. Тендерт оролцогч үнийн хөнгөлөлтийг тендерт тусган санал болгож болно.
     3.2. Тендерт оролцогч нь техникийн тодорхойлолтод тодорхойлогдсон ажлын даалгаварт хураангуй байдлаар өгөгдсөн бүх нэр төрөлд нэгж үнэ болон нийт үнийг санал болгоно. Аль нэг нэр төрлийн нэгж үнэ болон нийт үнийг бөглөөгүй орхисон тохиолдолд түүнийг гүйцэтгэсний төлбөрийг захиалагч хийхгүй ба бусад нэр төрлийн үнэд багтсан гэж үзнэ.
    3.3.  Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх 
      
    4.4 Анхаарах зүйлс: 4.1 Тээвэрлэгч нь Аж Ахуйн Нэгж байна4.1 Орон нутгийн тээвэрлэгчийг тээврийн чиглэл бүр дээр шалгаруулна
    4.2 Тендерт оролцогч нь тээврийн хэдэн ч чиглэлд шалгарах боломжтой.
    4.3 Тээврийн зардалд шатахууны зардал, НӨАТ, ХХОАТ /хувь хүн/, сэлбэг хэрэгслийн зардал зэрэг бусад зардлуудыг тооцсон байх
    4.4 Тээвэрлэгч нь 5 болон түүнээс дээш тоннын даац бүхий тээврийн хэрэгслээр тээвэр хийх боломжтой байна.
    4.5 Гэрээний нийт хугацаа 12 сар буюу 1 жил байна.
    4.6 Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    4.7 Баримт бичгийг 2020 оны байдлаар бэлтгэж ирүүлнэ.
    4.8 Тээвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүн нь хавсралтанд заагдсан орон нутгуудад болон бусад орон нутгуудад тээвэр хийж байсан туршлагатай байх
    4.9 Стандартчилал хэмжил зүйн төвөөс баталсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ыг хангасан байх
    4.10 Тухайн аж ахуйн нэгж, хувь хүний жолооч нар нь Ажлын даалгавар дахь Хавсралт №1-д заагдсан даац бүхий машиныг барих эрх бүхий жолооны ангилалтай байх
    4.11 Тухайн орон нутагт ачаа тээвэрлэх машины тоо, жолоочийн тоо, мэдээллүүдийг иж бүрэн ирүүлсэн байх
    4.12 Тухайн аж  ахуйн нэгж, хувь хүний тээврийн хэрэгсэл нь жолоочийн хариуцлагын болон ачаа тээврийн даатгалаар даатгуулсан байх. Даатгалын төрөл, нөхцөлийг Захиалагч талтай харилцан тохиролцоно.
    4.13 Аливаа эрсдэлийг хариуцах санхүүгийн бүрэн чадамжтай байх. Сүүлийн нэг жил буюу 2020 оны нийт борлуулалтын орлогын хэмжээ 720.0сая төгрөгөөс дээш байх
    4.14 Тоног төхөөрөмж, машин механизмын нэр төрөл, хүчин чадлын жагсаалт ирүүлэх шаардлагатай 
    4.15 Тээвэрлэлт хийх машин механизм нь Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөлдөөгчтэй буюу дулаалгатай бүтэн битүүмжлэгдсэн битүү бүхээг бүхий байна 
    4.16 Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    4.17 Тухайн чиглэлд хийх тээвэрлэлтийн хугацаа Ажлын даалгавар дахь Хавсралт №1-т заасан шалгуурыг хангасан байна.
    4.18  Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    4.19 ЭКО ОЙЛ ШТС-с түлш авна
    4.20 Аливаа эрсдэлийг хариуцах санхүүгийн бүрэн чадамжтай байна.
    4.21  Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    4.22 Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзнэ.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Орон нутгийн ачаа тээвэрлэгч шалгаруулах 2024
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN02562 2024-06-20 01:25:12.811258 2024-07-25 04:00:00
    Төлөв: Хаасан
    Шатахуун тээврийн компани сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Ойл ХХК TN02554 2024-06-20 08:34:12.543694 2024-07-25 04:00:00
    Төлөв: Хаасан
    Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2023
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Трейдинг ХХК TN02172 2023-02-17 08:09:45 2023-03-23 04:00:00
    Төлөв: Хаасан
    Шатахуун тээврийн компани сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Ойл ХХК TN01837 2022-04-15 07:17:20 2022-05-04 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn