2021 оны ажилчдын өвлийн хувцас Багц №1,2

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01636 2021 оны ажилчдын өвлийн хувцас нийлүүлэх Багц №1,2 тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.     

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг Хангамжийн мэргэжилтэн Д.Мөнхзулаас лавлаж болно.  Утас: 89888982  
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected]   
  • Захиалагч Номин тав трейд ХХК
    Дугаар TN01636
    Нийтэлсэн огноо 2021-08-26 11:58:38
    Эцсийн хугацаа 2021-09-06 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Ажлын хувцас
    Баталгаат хугацаатай эсэх "3" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "5.0%"
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй
    • Тендерийн баримт бичигт заасан тооны хувцасны чанар нь захиалагчид ирүүлсэн 1 ком загварын хувцаснаас материал, чанар (гараар мэдрэхэд ялгаагүй), өнгө зөрүүгүй адил байна. Ялгаа гарсан тохиолдолд Захиалагчид ирүүлсэн хувцсыг бүгдийг Гүйцэтгэгч бөөнөөр буцааж, тендерийн бичиг баримтад заасан , шаардлага хангасан хувцсаар нэн даруй сольж өгнө.
    • Бүх хувцас хэрэгсэлд орсон материал нь олон улсын холбогдох стандарт болон Монгол улсын ажлын тусгай хувцасны ерөнхий шаардлага хангасан хүний биед сөрөг нөлөөгүй, аливаа цочрол, шархлаа үүсгэхээргүй, биеийн хөлстэй урвалд орох шинэ чанаргүй зориулалтын хувцасны материалаар хийгдсэн байна.
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Энэхүү Тендер шалгаруулалт нь 2 багцаас бүрдэх ба тендерт оролцогч багц тус бүрт үнийн санал, аль эсвэл зөвхөн нэг багцад үнийн санал ирүүлж болно. Багц тус бүрт Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан материалтай ажлын хувцаснуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
    Үүнд: “TN01636 2021 оны ажилчдын өвлийн хувцас”Багц №1 “  TN01636 Ажлын хувцас - Өвлийн хослол нийлүүлэх ” Багц №2 “ TN01636 Өвлийн ажлын цамц нийлүүлэхАжиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    • Нэгтгэлийн дагуу салбар нэгжүүдэд хүргэлт хийх тээврийн зардал санал болгож буй үнэд орсон байна.
    • Тендерт оролцогчид загвар бүрээс жишээ оёулж ирүүлэх./Ажлын зураг, даалгаврын дагуу
    • Тендерийн баримт бичигт заасан тооны хувцасны чанар нь захиалагчид ирүүлсэн 1 ком загварын хувцаснаас материал, чанар (гараар мэдрэхэд ялгаагүй), өнгө зөрүүгүй адил байна. Ялгаа гарсан тохиолдолд Захиалагчид ирүүлсэн хувцсыг бүгдийг Гүйцэтгэгч бөөнөөр буцааж, тендерийн бичиг баримтад заасан , шаардлага хангасан хувцсаар нэн даруй сольж өгнө.
    • Бүх хувцас хэрэгсэлд орсон материал нь олон улсын холбогдох стандарт болон Монгол улсын ажлын тусгай хувцасны ерөнхий шаардлага хангасан хүний биед сөрөг нөлөөгүй, аливаа цочрол, шархлаа үүсгэхээргүй, биеийн хөлстэй урвалд орох шинэ чанаргүй зориулалтын хувцасны материалаар хийгдсэн байна.
    • Ажлын хувцасны бүх чимэг оёдлыг 1см-т 4-5, дотор холбох, хавсарсан оёдлыг 1см-т 3-4 хатгацтайгаар сайн чанарын утсаар оёно.
    • Угаалга цэвэрлэгээний дараа агшиж(агшилт суналт нь анхны хэмжээнээс 5%-иас ихгүй) сунахгүй буюу өмсгөлийн анхны хэмжээ болон хувцасны өнгө өөрчлөгдөхгүй , бөөсрөхгүй байх сайн чанарын материалаар хийсэн байна .(Угаалтаар агшисан тохиолдолд бүгдийг солино)
    • Өвлийн цамцны материал 280 грамм байх
    • Ажлын хувцсанд угаалга, арчилгааны шошго зааварчилгаа, хувцасны хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр болон бусад шаардлагатай мэдээллийг хувцас тус бүрт оёж тогтоосон байна.
    • Захиалагчийн тендерийн бичиг баримтад заасан барааны чанар үзүүлэлтээс давсан, илүү сайн чанар, үзүүлэлттэй байвал давуу тал болно. 
    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 3 сар байна.
    2. Сүүлийн 1жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацааЗахиалагч салбараас гаргасан хуваарийн дагуугэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоног дотор байна.
    2. Мэргэшсэн мастер оёдолчин, оёдлын зэрэгтэй ажилчидтай байх
    3. Номин ХХК-н ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлийн стандартад нийцсэн байх.
    4. Ажлын хувцас хийх материалын загвар ирүүлэх
    5. Оёдол эсгүүр, оёмол материалын чиглэлээр үйл ажиллагаа тогтмол явуулдаг байх
      
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
    1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)ТББ үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Номин Холдинг ХХК өвлийн хувцас худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02636 2024-10-01 04:39:53.841812 2024-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Оффис тавилга хийлгэх болон худалдан авах, угсрах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02507 2024-05-15 08:31:37.298896 2024-05-28 04:00:00
    Төлөв: Хаасан
    Барилга салбарын төсөлд арматур худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02426 2024-03-28 10:34:55.303963 2024-04-11 02:00:00
    Төлөв: Хаасан
    Өндөр хүчдэлийн лаборатори худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    НОМИН Холдинг ХХК TN02423 2024-05-03 07:48:14.184417 2024-05-16 04:00:00
    Төлөв: Хаасан
    НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн салбарын ажилчдад зуны гутал, хувцас худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02414 2024-03-28 04:37:10.142705 2024-04-11 04:00:20
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин тав трейд ХХК TN02398 2024-02-15 10:28:46.869527 2024-03-05 04:00:00
    Төлөв: Хаасан

Холбоо барих

  • Хаяг: "Номин Холдинг" ХХК-ийн Номин Юнайтед оффис Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө,Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316
  • Утас: 1800 2888
  • И-мэйл: [email protected]
  • Веб: www.nomin.mn