ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ 1. Анхааруулга: 1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана. 2. Үнийн санал болон бусад бичиг баримтыг https://procurement.nomin.mn/new_tenders/ цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээнэ. 3. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно. 4. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ. 2.Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ø Багцгүй Ø Ажлын зураг, даалгаварт тусгагдсан ажлуудын Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байна Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд: 1. Хуулийн этгээд байх 2. Барилга хот байгуулалтын яамны ӨБ-4.1 тусгай зөвшөөрөлтэй байх 3. Лифт, урсдаг шат угсарч суурилуулсан туршлагатай байх 4. Механикын мэргэшсэн инженер, цахилгааны мэргэшсэн инженер, мэргэшсэн механикч, ХАБЭА ажилтан нь үндсэн ажилтан байх 5. Угсралтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй байх /Түрээсийн байж болно 6. Угсралтын ажлын график хавсаргах 7. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Гэрээ байгуулсанаас хуанлийн 45 хоногт багтааж гүйцэтгэнэ 8. Гэрээний үнийн дүнгийн 8%-тай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийн баталгааг ажил актаар бүрэн хүлээлцэснээс хойш 24 сарын хугацаанд байршуулах ба үүний 5%-д Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж, алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ 9. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа: 24 сар 10. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх 3.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна/ 4.ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна/ 5.Гэрээний ерөнхий нөхцөл: (Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү) 6.Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү)
|